Үндэсний тэргүүлэгч 19001950 мэдээллийн лавлах "ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР" хөтөлбөрт 3 дахь жилдээ оролцож байна.
Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР, МОД БҮХЭНД УС” уриан дор явагдлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 05 болон 10-р сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон мод тарих арга хэмжээ зохион байгуулдаг билээ.
Мод тарихын ач холбогдол
Дэлхийн хөгжил өсөн нэмэгдэхийн хэрээр байгалийн орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байгаа билээ. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
• Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.
• Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.
• Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.
• Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.
• Мод нь хөрс хамгаалдаг байна.
2018.10.13