Фэйсбүүк АНУ-ын улс төрийн сурталчилгааг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тодорхойгүй хугацаагаар хориглоно гэж мэдэгдлээ. Энэ нь сонгуулийн үр дүнгийн улмаас үүсэх төөрөгдөл, маргаанаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Компанийн хэвлэлийн төлөөлөгч "Зар сурталчилгаа нь бусдад дуу хоолойгоо хүргэх чухал арга хэрэгсэл боловч бид арваннэгдүгээр сарын 3-нд санал хураалт дууссаны дараа үр дүнг буруугаар ашиглах, төөрөгдөл үүсгэхээс зайлсхийж АНУ дахь улс төр, сонгуультай холбоотой бүх сурталчилгааг зогсооно" хэмээжээ.
Фэйсбүүк олон нийтийн сүлжээг ашиглан сонгуулийн үр дүнг будлиантуулах эрсдэлийг тооцоолж буй ба нэр дэвшигчид ялалтаа санал хураалтаас өмнө зарлахыг зогсоох аж. Харин санал хураалт дууссаны дараа Фэйсбүүк болон Инстаграм хуудасны дээд талд сонгуулийн үр дүнгийн баттай мэдээлэл бүхий мэдээллийн хайрцаг байрлуулах юм. Ингэхдээ Reuters тэргүүтэй найдвартай эх сурвалжийг баримтална гэв.
Хүчирхийллийг уриалсан, ташаа мэдээллүүдийг хязгаарлаж, сонгуулийн сурталчилгааны бүдүүлэг хэлбэрүүдийг хориглоно гэж Фэйсбүүкээс өмнө нь мэдээлсэн. Ийнхүү олон нийтийн сүлжээний байгууллагууд сонгуулийн үеэрх иргэдийн сэтгэл санааг тайван байлгахаар хичээж байгаа ч санал хураалтын үр дүн гарах шөнө эмх замбараагүй байдал тогтох эрсдэл их байгаа юм.
Учир нь Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв сонгуульд ялагдвал эрх мэдлээ тайван замаар өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Ардчилсан намаас түүнтэй өрсөлдөж буй Жо Байден Фэйсбүүкийг Трампын хуурамч мэдээлэлд хяналт тавьж, устгахгүй байна гэж шүүмжлээд амжсан юм.
эх сурвалж: gogo