Хэрэв та Ангараг гараг руу явахыг хүсдэг бол цаг хугацаа л бүх зүйлийг шийднэ. 2022 онд дараагийн боломжийн цонх нээгдэхэд Элон Маск SpaceX компани маань улаан гариг руу очино гэж бодож байгаа гэнэ.
Энэ дэлхийг орхих хүсэлтэй Элон Маск нь 2022 онд Ангараг-руу робот илгээж илгээснээсээ хоёр жилийн дараагаар аяллын баг илгээнэ хэмээн бодож байгаагаа хэлж байсан билээ. Баасан гарагт “Ангараг судлалын нийгэмлэг”-ийн виртуал чуулганд Маск ярилцлага өгөхдөө 2023 он гэхэд түүний Starship сансрын хөлгийн дараагийн шинэ үе бэлэн болж, 2024 онд харин хөөргөх боломжтой болно гэж бодож байгаа гэнэ.
Дэлхий ба Ангараг гаригийн нарыг тойрон эргэх тойрог нь ойролцоогоор хоёр жил тутамд ойртож хоёр гаригийг нэг нэгэнтэй нь ойртуулдаг. Үүний дагуу бид аль хэдийн хөрш зэргэлдээ ертөнц рүү чиглэсэн гурван роботын нислэгийг биелж байхыг харсан билээ. Саяхан долоодугаар сард бид NACA-гийн Perseverance Rover бие биенээсээ араас хэдэн долоо хоногийн дараа хөөрснийг харсан шүүдээ.
2024 онд нисэх талаар Элон Маск хэлэхдээ "Бидэнд боломж олдсон гэж бодож байна. Гэхдээ бид энэ боломжоо ашиглахын тулд маш их зүйлийг золиослох ёстой."
Элон Маск болон түүний баг Ангараг гарагруу очихын тулд инновацынхаа хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд замдаа хэд хэдэн зүйлийг эвдэж, алдаа гаргахаас эмээхгүй байна хэмээжээ.
Эцэст нь нэг удаагийн хөөрөлтөөр олон арван хүнийг Ангараг-руу аваачихаар бүтээсэн Starship-ийн бүтээн байгуулалтын явцын талаар асуухад "Бид хэд хэдэн хөлөг онгоцоо хөгжүүлэлтэндээ алдах байх" гэж тэр хэлэв.
Элон Маск-ийн гялалзсан SpaceX Starship хөлөг
Одоогийн байдлаар Техас-ын SpaceX туршилтын байгууламж дахь Starship-ийн анхны загвар нь богино, нам өндөрт "үсрэлттэй" хийгджээ. Маск энэ анхны загваруудаа ирэх жилд анх удаагаа тойрог замд гарна гэж найдаж байна. Тэрбээр компани маань 2022 онд тойрог замд шатахуунаа цэнэглэх боломжтой гэдэгийг харуулж, мөн үүний дараахан сар руу аялж эхлэх боломжтой болгоно гэжээ.Компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий инженер нь хэлэхдээ эдгээр төслүүд маань хэзээ амжилтанд хүрэх нь нууц биш гэжээ.
Үүнтэй холбогдуулан Маск "Энэ бол зүгээр л таамаглал" гэж Ангараг гаригийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Зубринд Zoom-ын хурлаар хэллээ.
Ангараг-руу тэгвэл хэн очих вэ гэдэг дээр Маск хэлэхдээ “Улаан гараг руу явах хүсэлтэй, үүнийг төлж чадах сая хүн байгаа. Энэ тоо нь шинэ хотыг тэтгэхэд хангалттай байх болно. Өөрөөр хэлбэл, анхны Ангарагууд дэлхийн чинээлэг хүмүүс байх магадлалтай юм шиг санагдаж байгаа.”
Маск “Ангараг дээр буусны дараах бизнесийн анхны гараа бол түлшний үйлдвэр байгуулах явдал юм” гэж хэлэв. Тэрээр хүмүүс дэлхийгээс робот дройдуудыг алсаас удирдан Ангарагын гадаргуу дээр илгээх санааг мөн дурдав.
Мэдээжийн хэрэг, Маск Ангараг гаригийн төслөөс гадна өөр төслийн загвартай билээ. Тэрбээр Starship загвар эсвэл өөр загвараа сэтгэл хөдөлгөм уур амьсгалтай Сугар гариг, том астероидууд, Бархасбадь гаригийн сарууд, тэр байтугай Куйперийн бүслүүр, нарны аймгийн хамгийн алслагдсан хэсэгт очиж үзэхээ мөн дурдлаа.
"Гэхдээ эхлээд бид өөр гараг руу явах том үсрэлтийг хийх хэрэгтэй" гэж тэрээр хэлжээ.
эх сурвалж: The Verge