Арьсгүй гэдгийг та сая уншсан байх. Диснейн Судалгааны төвөөс гаргасан энэ шинэ робот нь робот техникийн гайхалтай амжилтыг үзүүллээ. Gizmodo-ийн анх мэдээлснээр шинэ робот нь хүний нүүрний хөдөлгөөнийг дууриаж чаддаг, тодруулбал анивчих, хөнгөн толгойн хөдөлгөөнийг дууриан хийдэг. Түүний цээжний хэсэгт байрлах мэдрэгч нь (цамцаар хучигдсан, учир нь нүүр царай нь л гэхэд таныг айлгаж байж магадгүй) роботыг урд нь байгаа хүн рүү хэзээ эргэн нүүр тулж харахын мэдээлдэг, нүдний хөдөлгөөн нь нүдрүү шууд ширтэж харахаас гадна Saccades гэж нэрлэгддэг хурдан шилжин богино хугацаанд тогтон харах хөдөлгөөн хийдэг. Түүнчлэн бага зэрэг дээш доош хөдлөн хүний амьсгалах давтамжийг дууриадаг.
Роботыг Диснейн Судалгааны хэлтсийн инженерүүд, Walt Disney Imagineering, Иллинойс, Урбана-Шампейн, Калифорнийн Технологийн хүрээлэнгийн робот судлаачид хамтран бүтээжээ. Ихэнх хүн дүрстэй роботууд ерөнхийдөө хүний нүдрүү тогтон анхаарлаа төвлөрүүлдэг, мэдээж хүмүүс бид хоорондоо ийм байдлаар харьцдаггүй (Zoom дуудлагыг эс тооцвол магадгүй л юм).
Диснейн Судалгааны багийнхан “Бодит ба Интерактив роботын харц” тайландаа:
Дисней энэ технологийг сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхэлдэйн киноны баатруудад хэрхэн ашиглаж болохыг төсөөлөхөд хэцүү биш юм. Компанийн судалгааны хэлтэс хэсэг хугацааны туршид илүү бодит амьдралтай роботууд хийхээр ажиллаж байна; 2018 онд “Хүнтэй ойролцоо өндөртэй гараа дээш өргөж чаддаг ” агаарт буцаж эргэлт хийх чадвартай Stickman роботыг танилцуулсан. Тэд зүгээр л нүдийг нь тойрсон гавлын ясны арьс шиг зүйл нэмэхэд л болно. Үл мэдэгдэх хөндийг булаан эзлэх нь нэг л зүйл, гэхдээ энэ робот нь Карибын тэнгисийн дээрэмчдийн аяллыг үзэж буй Диснейландын зочдыг гайхшруулж магадгүй юм.
Диснейн Судалгааны багийнхан “Бодит ба Интерактив роботын харц” тайландаа:
Харц нь харилцааны түншүүдийн ойлголтыг бий болгодог нийгмийн гол дохио болох нь батлагдсан. Жишээлбэл, нүдээрээ илүү их харьцдаг хүмүүсийг бид өөрсөдтэйгээ адилхан гэж дүгнэдэг, мөн илүү ухаалаг, ухамсартай, чин сэтгэлээсээ, найдвартай хүн мэт сэтгэгдэл үлдээдэг билээ. Цаашилбал, харц нь нийгмийн болон сэтгэл хөдлөлийн нарийн төвөгтэй байдлыг мөн илэрхийлж чаддаг билээ.
Нийгмийн харилцан үйлчлэлд харц чухал байдгаас гадна төлөв байдлыг харилцан илэрхийлэх, ойлголтыг төлөвшүүлэх чадварыг харгалзан үзэхэд харц нь интерактив роботын дүрд чухал хэрэгсэл болж чадах нь дамжиггүй. Тиймээс энэхүү ажлын зорилго нь хүн шиг харилцах харцыг дууриах системийг хөгжүүлэхэд оршино.
Нийгмийн харилцан үйлчлэлд харц чухал байдгаас гадна төлөв байдлыг харилцан илэрхийлэх, ойлголтыг төлөвшүүлэх чадварыг харгалзан үзэхэд харц нь интерактив роботын дүрд чухал хэрэгсэл болж чадах нь дамжиггүй. Тиймээс энэхүү ажлын зорилго нь хүн шиг харилцах харцыг дууриах системийг хөгжүүлэхэд оршино.
Дисней энэ технологийг сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхэлдэйн киноны баатруудад хэрхэн ашиглаж болохыг төсөөлөхөд хэцүү биш юм. Компанийн судалгааны хэлтэс хэсэг хугацааны туршид илүү бодит амьдралтай роботууд хийхээр ажиллаж байна; 2018 онд “Хүнтэй ойролцоо өндөртэй гараа дээш өргөж чаддаг ” агаарт буцаж эргэлт хийх чадвартай Stickman роботыг танилцуулсан. Тэд зүгээр л нүдийг нь тойрсон гавлын ясны арьс шиг зүйл нэмэхэд л болно. Үл мэдэгдэх хөндийг булаан эзлэх нь нэг л зүйл, гэхдээ энэ робот нь Карибын тэнгисийн дээрэмчдийн аяллыг үзэж буй Диснейландын зочдыг гайхшруулж магадгүй юм.
эх сурвалж: The Verge