“Apple” компани “Samsung Electronics”-тай хамтран “iTunes” дээрх кинонуудыг “Samsung”-ийн телевизороор үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгохоор болжээ.
“Apple” компани орлогоо өсгөхийн тулд гуравдагч талуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Цаашид тус компани ухаалаг гар утас үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй технологи болон медиа чиглэлийн компани болохоор зорьж байгаа юм.
Тиймээс “Netflix” болон “Amazon Prime” үйлчилгээний контентуудтай өрсөлдөх зорилготой “iTunes Movie” үйлчилгээгээ дэмжихийн тулд дэлхийн ухаалаг телевизорын зах зээлийн 33 хувийг эзэлдэг өрсөлдөгч “Samsung”-тай хамтран ажиллаж байгаа юм байна.
Ингэснээр “Samsung”-ийн телевизор хэрэглэгч “Apple”-ийн контент үзэхдээ “Apple”-ийн төхөөрөмжийг ашиглах шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн дээрх хэлэлцээрийн дагуу “Airplay” үйлчилгээг “Samsung”-ийн төхөөрөмж дэмжиж ажиллах юм байна.
эх сурвалж: bloomberg