Чадварлаг ажилтан олно гэдэг маш зардалтай, цаг их зардаг зүйл юм.
Гэвч удирдлага нь хэцүүхэн хүн байвал тэд эхний шалтаг дээр л компанийг орхих болно.
Google компани 10 жилийн турш Oxygen төсөл нэртэй судалгааны ийм том ажил хийжээ.
Энэ нь яадаг төсөл вэ гэхээр?
Хэрхэн төгс менежирийг бүтээх, болон тэднийг манлайлагч болгон хөгжүүлэх тал дээр судалсан байна.
Менежер хүний хамгийн чухал чадвар бол сэтгэл хөдлөл, оюун санаагаа удирдах чадвар байдаг юм байна.
Мөн бусдыг ойлгох хүний сэтгэл санаа оюуны чадамжийг мэдрэх ойлгох нь маш чухал чадвар гэж Google компанийнхан тодорхойлжээ.
1. Сайн дасгалжуулагч
Асуудал гарахад шууд өөрөө засахын оронд ажилчдадаа өөрсдөөр нь шийдвэрлүүлэх аргыг нээж өгдөг.
Багийнхнаа шаардлагатай мэдээ материалаар нь хангаж өгдөг. Тэгж байж, баг туршлагажиж, мэдлэг нь тэлдэг юм байна.
2. Эрх мэдлийг нь олгодог
Сайн удирдагч ажилчдадаа эрсдэл үүрэх бас алдаа гаргах эрхийг нь нээж өгдөг.
Тэд багийнхандаа алдах онох, эрсдэл хүлээх, шинэ содон санааг нь дэмжих, эрэл хайгуул хийх бүх эрх чөлөөг нь нээж өгдөг.
Тэднийг хэрэгтэй бүх орчин нөхцлөөр нь хангадаг.
Мөн уяан хатан ажлын цагийг хүлээн зөвшөөрдөг.
3. Баг хамт олныхоо оролцоог бий болгох орчин нөхцөлийг бүтээдэг.
Сайхан уур амьсгалтай ажиллаж, амжилттай байхад нь анхаарал тавьж буйгаа харуулдаг.
Google-ийн өөр нэг судалгаагаар хамтын ажиллагааны гол түлхүүр нь сэтгэл зүйн тайван байдлын орчинг бүрдүүлэх нь чухал гэж тодорхойлсон байна.
Google-ийн ажилчид баг дотроо маш өндөр сэтгэл зүйн тайван байдлын мэдэрдэг байна.
Хэн ч байсан гэсэн хамт олонтойгоо хамт байхдаа эрсдэл хүлээсэн ч аюулгүй байдлыг мэдэрдэг байна.
Баг дотор ямар ч хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд, асууж ярилцахдаа болон шинэ санаа бодлоо илэрхийлснийхээ төлөө ямарч эвгүй байдалд орохвий эсвэл шийтгүүлэхвий гэсэн айдасгүй байдаг ажээ.
Гайхалтай багууд итгэлцлээр хөгждөг бөгөөд агуу менежерүүд энэ итгэлийг бий болгоход тусалдаг.