Сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчрахаар хөөргөсөн Хятадын “Чанъэ-5" сансрын төхөөрөмж Саран дээр амжилттай газардсан тухай БНХАУ-ын үндэсний сансрын агентлаг мэдээлжээ. Төхөөрөмж автомат Мягмар гарагт /2020.12.01/ орон нутгийн цагаар 23 цаг 15 минутад зөөлөн газардсан байна.
Арваннэгдүгээр сарын 23-нд хөөсөн Чанъэ-5" төхөөрөмж таван өдрийн дараа сарны тойрог замд оржээ. Төхөөрөмж сул хөрс, чулуулгийн хэлтэрхий цуглуулахаар сарны үзэгдэх талд оршдог Рюмкер галт уулын оргилд газардсан байна. Манай гаргийн дагуулын энэ хэсгийг өмнө нь судалж байгаагүй аж. Чулуулгийн дээж авахын тулд төхөөрөмж сарны гадаргууг 2 м орчим гүн өрөмдөж байж авах юм. Нийтдээ 2 кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрахаар төлөвлөжээ. Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болно. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын "Луна-24" станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирчээ.