Гар утас үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани анхны WiFi 6 сүлжээ дэмжих “Galaxy S10” ухаалаг гар утсаа гаргахаар боллоо.
Одоогоор зах зээлд WiFi 6 стандартыг дэмжих өргөн хэрэглээний рутер байхгүй ч “Samsung Electronics”-ийн шинээр гаргах “Galaxy S10” гар утас нь WiFi 6 стандартад нийцэн ажиллах юм байна. Тус төхөөрөмжийн сүлжээний давуу талыг бүрэн ашиглахын тулд гэрийн бусад интернетэд холбогдсон төхөөрөмжүүд ч мөн дээрх стандартыг дэмждэг байх шаардлагатай аж. Энэ сарын сүүлээр танилцуулагдахаар хүлээгдэж буй “Galaxy S10” болон том дэлгэцтэй “S10 Plus” гар утаснууд “Qualcomm”-ийн WiFi 6 стандартыг дэмждэг шинэ “Snapdragon 855” чипээр тоноглогдсон байх ажээ. “Samsung Electronics” компани энэ сард зөвхөн “Galaxy S10”, “S10 Plus” төхөөрөмжүүдээс гадна арай хямд үнэтэй “Galaxy S10e” загварыг танилцуулж магадгүй байна.