Clubhouse бол гар утасны аппликейшн. Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм.
Хэрэглэгчид уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй.
Сонирхолтой нь уг аппликейшныг ашиглахын тулд зөвхөн уригдах шаардлагатай. Та аль нэг App Store-оос хаяг нээн татах боломжгүй.
Шинээр нэгдэж буй хэрэглэгчид технологи, бизнес, эрүүл мэнд зэрэг сонирхсон сэдвээ сонгох ба сонирхлоо дэлгэрэнгүй мэдээлэх тусам аппликейшнаас тус сонирхол руу нь чиглүүлж, хэн нэгэн хэрэглэгч эсвэл харилцан ярианы бүлгийг дагахыг санал болгодог аж.
Харилцан ярианы бүлэг нь онлайн хурал шиг бүтэцтэй боловч цөөн хэрэглэгч ярих бусад нь сонсох эрхтэй байдаг. Яг л гар утасны дуудлага шиг харилцан яриа дуусахад бүлгийн онлайн өрөө хаагдана.
ЯАЖ УРИГДАХ ВЭ?
Clubhouse-н одоогийн хэрэглэгч танд урилга илгээснээр хаяг нээн татаж авах эрх нээгдэнэ. Урилга бүхий холбоос утасны дугаарm тань ирж шинэ хаяг нээх хуудас руу чиглүүлнэ.
Гэхдээ Clubhouse-н хэрэглэгчид хүссэн нэгэндээ урилга илгээж чадахгүй. Учир нь шинэ хэрэглэгчид эхэндээ зөвхөн хоёр хүнийг урих боломжтой.
Аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн байна.
ЯАГААД ГЭНЭТ АЛДАРТАЙ БОЛСОН БЭ?
2020 оны гуравдугаар сард гарсан уг аппликейшн 2020 оны тавдугаар сар гэхэд 1500 гаруй хэрэглэгчтэй болж 100 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ.
Харин энэ үеэр Space X, Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев нар Clubhouse дээр хийж буй харилцан яриагаа Youtube-ээр шууд дамжуулснаар хэрэглэгчдийн тоо, нэр хүнд нь огцом нэмэгджээ.
Улмаар энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар Clubhouse-г хоёр сая хүн хэрэглэж байгаа ба зах зээлийн үнэ нь 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон юм.