БНХАУ-ын төрийн өмчит Синхуа агентлаг өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээгээ хиймэл оюунт робот-нэвтрүүлэгчээр уншуулахаар болж буйгаа зарлаж, анхны эрэгтэй хиймэл оюунт хөтлөгчдийг танилцуулаад байсан билээ.
Тэгвэл тэд хэдхэн хоногийн өмнө хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.
Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй дикторыг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох "Sogou"-ийн технологийн багийнхантай хамтран бүтээсэн ба түүнийг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна.
Хиймэл оюунт робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэсэн үг.
Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн бөгөөд хоолой нь роботынх ажээ.
Ийнхүү роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синхуа мэдэгдсэн. Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.