Хятадад хайлтын системээрээ алдартай, технологийн "Baidu" компанийн бүтээсэн жолоочгүй такси хэрэглээнд нэвтэрлээ.
Таксиг алсаас удирдан зохицуулах системтэй боловч аюулгүй байдлыг бодолцон зорчигчийн суудал дээр нэг хянагч байлгана. Зорчигчид таксинд суухын өмнө гар утасны аппликейшнаар биеийн байдлаа бүртгүүлэх ба суудлын бүсээ зүүхээс нааш такси хөдлөхгүй аж.
"Apollo Go" хэмээх уг үйлчилгээ өнөөдрөөс Бээжин хотод эхэлсэн ба 2022 оны өвлийн олимпын үндсэн унаа байх боломжтой. Автомат жолоодлоготой, цахилгаан автомашин ашиглах нь түгжрэлийг бууруулж, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгахад тусална хэмээн Baidu компани үзэж байна.
Такси нь одоогоор 2.7 км.кв талбайг хамарсан зочид буудал, кафе зэрэг найман зогсоолд эргэлдэх бөгөөд цаашдаа зогсоол, хамрах хүрээг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Хятадын Засгийн газрын "FAW" үйлдвэрийн "Hongqi" машинд суурилан бүтээсэн уг "робот такси"-наас одоогоор 10-ыг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлсэн.
2017 оноос эхэлсэн автомат жолоодлогын системийн хөгжүүлэлтийг Хятадын эрх баригчид дэмжиж байгаа ба 3-5 жилийн дотор "Apollo" системээр тоноглогдсон нэг сая орчим автомашин бүтээхээр төлөвлөжээ.