Google нь өвчтөнүүдийн байршуулсан зурган дээр үндэслэн арьс, үс, хумсны эмгэгийг тогтооход туслах хиймэл оюун ухаант хэрэгслийг танилцууллаа. Хорт хавдрын мэргэжилтэн хиймэл оюун ухааны хөгжил нь эмч нарт өвчтөнд илүү тохирсон эмчилгээ хийх боломжийг олгоно гэжээ. Хиймэл оюун ухаан нь арьсны 288 өвчнийг таних чадвартай боловч эмнэлгийн оношлогоо, эмчилгээг орлох зориулалттай биш гэж үзэж байгаа юм.
Үүнийг хөгжүүлэхэд гурван жил шаардагдсан бөгөөд оношлогдсон өвчний 65,000 зураг, хүмүүсийн санаа зовж буй тэмдгийг харуулсан сая сая зураг, эрүүл арьсны олон мянган зураг, бүх сүүдэр, өнгөөр бэлтгэгдсэн зурагнууд байх юм. Энэхүү аппликейшн нь зураг ашиглахаас гадна өвчтөнүүдээс онлайнаар хэд хэдэн асуултанд хариулахыг шаарддаг бөгөөд энэ нь зарим хорт хавдар, сүрьеэгийн шинж тэмдгийг олж мэдэхэд суралцах зорилгоор Google-ээс боловсруулсан арга юм. Google хайлтын систем дээрээ арьс, үс, хумсны асуудлыг жил бүр 10 орчим тэрбум хайлт хийдэг гэж мэдэгджээ.
1950 Орчуулав: О.Баттулга
Эх сурвалж: bbc.com