Стэнли Роботикс компанийн олон жилийн өмнөөс туршиж байсан роботуудыг Францын Лион-Сент-Экзюпери онгоцны буудал албан ёсоор ашиглаж эхэлжээ. Уг роботын ажиллах зарчим тун энгийн. Хэрэглэгч тодорхой хэсэгт машинаа байрлуулсан тохиолдолд роботууд автоматаар тэрхүү машиныг сул зогсоол руу чирж явдаг. Мөн хэрэглэгчийн нислэгийн цаг дээр тулгуурлан автомашиныг нь эргүүлэн авчирдаг байна. Ингэснээр жолооч сул зогсоол хайж цаг үрэхгүй болж байгаа юм.
Дараах бичлэгээс ажиллах зарчмыг үзээрэй.
Түүнчлэн Стэнли Роботикс компани өөрийн бүтээсэн роботоо автомашин зогсоолд байрлуулахдаа хүмүүсээс хавьгүй илүү хэмээн мэдээлжээ. Тэдний тооцооллоор уг робот тодорхой зайд хүнээс 50 хувиар илүү машин багтааж чаддаг байна.
Одоогоор зогсоолд тавигч робот 500 автомашины зогсоолыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд компанийн зүгээс ирээдүйд уг тоог улам нэмэгдүүлэхийг хүсэж байгаа гэнэ.
Өмнө нь тэд Германы Дюссельдорф, Францын Шарль де Голль зэрэг томоохон онгоцны буудлуудад амжилттай туршилт хийж байсан удаатай. Мөн энэ жилдээ багтаан Английн Гэтвик онгоцны буудал дээр туршилт хийхээр болжээ.