"Klein Vision" компанийн "AirCar" хэмээх нисдэг машины анхны загвар нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Машин Словакийн Нитра хотоос Братислав хот хүртэл 35 минутын турш нисэн хүрчээ.
"AirCar Prototype 1" загвар нь 160 морины хүч бүхий BMW хөдөлгүүртэй бөгөөд арын сэнс болон эвхэгддэг далавчаар тоноглогдсон.
Гурван минутын хугацаанд нисэх онгоцноос машин эсвэл машинаас нисэх онгоц болон хувирах бөгөөд 40 орчим цагийн туршилтын нислэг хийгээд байна. Ингэхдээ дээд тал нь 2500 метрийн өндөрт хүрч 190 км/цаг хүртэл хурдалжээ.
Klein Vision компанийг үүсгэн байгуулагчдын нэг Антон Зажак "AirCar нь онол байхаа больсон. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлийг бодит болгосны баталгаа" гэв.
Компани одоо 300 морины хүчтэй "AirCar Prototype 2" загвар дээр ажиллаж буй ба 300 км/цаг хурдалж 1000 км замыг туулна гэж тооцоолж байна.
Одоогоор хоёр суудалтай байгаа машиныг удахгүй 3-4 суудалтай болгож өргөтгөн хос хөдөлгүүртэй газар уснаа явагч болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар компаниас мэдээллээ.
Нисдэг төхөөрөмж хөгжүүлж буй олон компани байгаа тул цаашид агаарын хөдөлгөөний зохицуулалт хэрэг болох талаар судлаачид анхааруулж байна.
"Uber", "Hyundai" компаниуд нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн жил танилцуулж байсан. "Volkswagen" компани нисдэг тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч хайж буйгаа мэдэгдсэн.
Мөн "Porsche", "Daimler (DDAIF)" and "Toyota" компаниуд босоо хөөрөлттэй "eVTOL" төрлийн нисдэг төхөөрөмжийн гарааны бизнесүүдийг дэмжин ажилладаг.
"AirCar Prototype 1" загвар нь 160 морины хүч бүхий BMW хөдөлгүүртэй бөгөөд арын сэнс болон эвхэгддэг далавчаар тоноглогдсон.
Гурван минутын хугацаанд нисэх онгоцноос машин эсвэл машинаас нисэх онгоц болон хувирах бөгөөд 40 орчим цагийн туршилтын нислэг хийгээд байна. Ингэхдээ дээд тал нь 2500 метрийн өндөрт хүрч 190 км/цаг хүртэл хурдалжээ.
Klein Vision компанийг үүсгэн байгуулагчдын нэг Антон Зажак "AirCar нь онол байхаа больсон. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлийг бодит болгосны баталгаа" гэв.
Одоогоор хоёр суудалтай байгаа машиныг удахгүй 3-4 суудалтай болгож өргөтгөн хос хөдөлгүүртэй газар уснаа явагч болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар компаниас мэдээллээ.
Нисдэг төхөөрөмж хөгжүүлж буй олон компани байгаа тул цаашид агаарын хөдөлгөөний зохицуулалт хэрэг болох талаар судлаачид анхааруулж байна.
"Uber", "Hyundai" компаниуд нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн жил танилцуулж байсан. "Volkswagen" компани нисдэг тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч хайж буйгаа мэдэгдсэн.
Мөн "Porsche", "Daimler (DDAIF)" and "Toyota" компаниуд босоо хөөрөлттэй "eVTOL" төрлийн нисдэг төхөөрөмжийн гарааны бизнесүүдийг дэмжин ажилладаг.
эх сурвалж: CNN