Өмнөд Солонгосын Samsung Electronics компани анхны нугардаг дэлгэцтэй Galaxy Fold ухаалаг гар утсыг удахгүй зах зээлд гаргах гэж байгаа билээ.
Олны дунд энэхүү бүтээгдэхүүний нугардаг дэлгэцний чанар, эдэлгээ даах чадварын талаар эргэлзээ их байгаа.
Үнэндээ Galaxy Fold-ийг гар дээрээ барьж үзсэн хүн ч цөөн байгаа юм.
Тэгвэл Samsung компани энэ эргэлзээг арилгах зорилгоор нэгэн видео танилцуулгыг гаргажээ. Уг видеонд Galaxy Fold гар утасны дэлгэцийн эдэлгээг хэрхэн роботын тусламжтай шалгаж туршсанаа үзүүлсэн байна.
Уг бүтээгдэхүүн нь 200,000 удаагийн нугалах, дэлгэх үйлдлийг тэсвэрлэх чадвартайгаа туршилтаар батлан харуулсан гэнэ. Энэ нь таван жилийн турш өдөр бүр 100 удаа нугална гэсэн үг юм.
Гэхдээ бодит амьдрал дээр жирийн хүн энэ хэмжээнд хүртэл эдэлж чадахгүй гэж тооцсон байна.
Galaxy Fold дөрөвдүгээр сарын 26-ны өдөр $1,980 үнэтэйгээр худалдаанд гарах юм.
эх сурвалж: ikon