The wall street journal сэтгүүлийн мэдэгдсэнээр Apple компани iPhone ухаалаг утсандаа зориулж хэрэглэгчдийн сэтгэл гутрал, танин мэдэхүйн асуудлуудыг оношлох чадвартай технологийг бүтээхээр ажиллаж байна.
Энэхүү технологи нь хүний нойр, биеийн хөдөлгөөн, мессеж бичих хурд болон бусад хүчин зүйлсийг шинжлэх чадвартай болох ёстой юм. Уг технологийн ачаар iPhone гар утасны хэрэглэгчид өөрсдөд нь мэргэжлийн тусламж шаардлагатай байгаа эсэхийг мэдэх боломжтой болно хэмээн зохион бүтээгчид онцолжээ.
Apple компани тус технологи нь олон хүний хувьд маш хэрэгцээтэй болж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд шинэ технологийг нэвтрүүлснээр илүү их хэрэглэгчдийн анхаарлыг татахыг зорьж байна. Одоогийн байдлаар энэхүү шинэлэг технологийг бүтээх үйл явц дөнгөж эхний шатандаа явж байгаа бөгөөд үүнд Apple-ийн мэргэжилтнүүдээс гадна Калифорнийн их сургуулийн эрдэмтэд, Biogen компанийн судлаачид оролцож байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээллэснээр энэхүү төслийн хүрээнд мэргэжилтнүүд мөн өөр нэгэн чухал функц дээр ажиллаж байгаа гэжээ. Тодруулбал, тэд Дюкийн их сургуулийн тусламжтайгаар iPhone гар утасны камерыг ашиглан хүүхдийн аутизмын эмгэгийг оношлох алгоритмыг бий болгохыг оролдож байна. Apple компани утасны камер нь хүүхдийн хэр төвлөрсөн байгааг үнэлэхэд тусалж, тэдний гаднах байдлаасаа үзүүлж буй зан авирыг нь шинжлэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл iPhone гар утасны камер гадаад шинж тэмдгүүд дээр үндэслэн хүүхэд залуучуудыг хөгжлийн ямар нэгэн онцлогтой эсэхийг тодорхойлох юм.