Microsoft дэлхий даяар тэрбум гаруй хүн хэрэглэдэг Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг өнгөрсөн сард танилцууллаа. Windows 11 илүү бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн, илүү шинэлэг бөгөөд орчин үеийн загвартай, хэрэглэгчдэд өөрийн хүссэнээр дэлгэцээ удирдах боломж олгосон хэлбэртэйгээр энэ оны сүүлээр нээлттэй болох гэж байна.
Unread танд Windows 11-ийн тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна.
САЙН МЭДЭЭ: WINDOWS 11 ҮНЭГҮЙ
Microsoft-ийн танилцуулгаас хамгийн онцлох зүйл нь Windows 11 үнэ төлбөргүй гэдэг нь байв. Өмнө нь албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглана гэдэг бараг л өдрийн од шиг ховор байж, төлбөр төлж хэрэглэнэ гэдэг ихэд хүнд ачаа мэт санагддаг байсан шүү дээ. Тэгвэл та Windows 10-аас шууд шинэчлэл хийж, шинэ хувилбарыг ашиглаж болно гэсэн үг.
ГЭХДЭЭ МУУ МЭДЭЭ НЬ...
Гэхдээ үнэгүй шинэ үйлдлийн системтэй болохын тулд танд тавигдах 2 шаардлага бий.
1. Таны компьютер Windows 10-ийг лицензтэй ашигладаг байх.
2. Таны компьютер Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан байх.
Хоёр дахь нь хамгийн төвөгтэй хэсэг. Хэрвээ таны төхөөрөмж Intel-ийн 8-р үеийн процессоргүй бол Windows 11 ажиллахгүй. Тодорхой хэлбэл, таны компьютер 2019 он болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн бол шинэ хувилбарыг ачааллаж чадахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг. Уул нь рам, зай, хурд зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийн шаардлага нь тийм өндөр биш ч суурь системийн шаардлага нь ийн болгочихож байгаа хэрэг.
Та өөрийн компьютер Windows 11-ийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг эндээс шалгаарай. Эсвэл PC Health Checker-ийг ачааллаж ч үзэж болно шүү. 2018 онд үйлдвэрлэгдсэн Microsoft-ийн өөрийнх нь Surface Laptop 2-ийг ашигладаг миний хувьд лав урдуураа таслуулчих шиг л боллоо. Microsoft албан ёсоор худалдаанд гаргатал нийцэх системүүдийнхээ жагсаалтыг нэмнэ гэж мэдэгдсээр байгаа нь ганц найдлага болж байна даа.
ОК. ТЭГВЭЛ ЛАПТОПОО СОЛИХ ГОЛ ШАЛТГААН МААНЬ ЮУ БАЙНА?
Дэлгэцээ нээхэд л шууд нүдэнд тусах өөрчлөлт бол "Start" цонхны байрлал. Классик старт товч дэлгэцийн зүүн талд байрлаж, түүнээсээ урган цэс сонголтоо гаргаж ирдэг. Тэгвэл Windows 11-ийн хувьд энэ байрлалыг төв хэсэг рүү шилжүүлсэн байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг програмуудаа байршуулдаг "Taskbar" хэсэг ч гол хэсэг рүү шилжсэн нь сонирхолтой санагдав. Зарим шинжээчид Mac-тай хэт төстэй болж байна хэмээн шүүмжилж байгаа ч энэ нь хэрэглэгчдэд дэлгэцээ илүү өргөн, хүртээмжтэй ашиглах боломж олгож байгаа хэмээн Microsoft онцолж буй.
Өмнө нь компьютерт суусан бүх програмууд жагсаалт хэлбэрээр гарч, төрөл бүрийн апп-уудын харагдацаар дүүрэн байсан "Start" меню одоо хамгийн их ашигладаг програм, хамгийн сүүлд нээсэн файлууд бүхий ихэд цэгцтэй самбар болсон байна. Энгийн, бүтээмжид суурилсан зэрэг түлхүүр үгсийн биелэл эндээс шууд харагдах аж.
ДИЗАЙНЫ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ
2015 онд гарсан Windows 10-тай харьцуулахад илүү шинэлэг, орчин үеийн, минималистик болсон нь айкон, өнгөний сонголтуудаас нь илт мэдрэгдэнэ. Тэд хэрэглэгчдэд илүү хялбар бөгөөд ойлгомжтой хэрэглээг бий болгохын тулд UX/UI-ийн томоохон өөрчлөлт хийж байгаагаа танилцуулга дээрээ зарласан нь ч санамсаргүй хэрэг биш байв.
Дизайн болон бүтцийн шинэчлэлүүдээс хамгийн анхаарал татсан нь "Settings"-ийн өөрчлөлт байв. "Control Panel"-ийг илүү хялбарчилж, хэрэглэгчдэд шаардлагатай цэсээ илүү хурдан олох боломжийг олгохын тулд Microsoft ихэд хичээсээр байгаа нь эндээс харагдана. Уур амьсгал, харагдацын хувьд огт өөр системд дасан зохицохын тулд танд Settings-ийг хурдан өөрийн болгох хэрэг гарна шүү.
Хэрвээ танд Windows 11-ийн үндсэн өнгө төрх таалагдахгүй бол өөр сонголтууд ч бий. Мөн "Start"-ийнхаа байрлалыг ч сонгодог руу нь шилжүүлж болох нь таалагдлаа.
БҮТЭЭМЖ АХИУЛАХ НЭМЭЛТҮҮД
Windows 11-ээс миний хувьд ихэд таалагдсан шинэчлэл нь дэлгэц хуваах сонголт нь байв. Та ямар програм ачааллаж, ямар төрлийн ажил хийж байгаагаасаа хамааран дэлгэцээ хоёроос дөрөв хүртэл, томоос жижиг хүртэл сонголттойгоор хувааж удирдах боломжтой аж. Энэ нь ялангуяа олон програм дээр зэрэг ажилладаг хүмүүст ихэд тохиромжтой болжээ.
Мөн "Widgets" цэсний тусламжтайгаар өөрийн хамгийн их хэрэглэдэг сувгууд, мэдээлэл авдаг эх сурвалжуудаа нэгтгэчих аж. Start-тай холилдож байршдаг байсан энэ хэсгийг тусдаа гаргаснаар хэрэглэгчид юу унших, үзэхээ бүрэн утгаар нь удирдах боломжтой болж байгаа юм. Цаг агаар, өдрийн мэдээ, хувьцааны ханш гээд л бүх зүйлс энд таны гар дор бий.
Microsoft-ийн өөр нэг онцолж буй зүйл нь Teams. Цар тахлын үед эрчийг авч, хэрэглэгчдийн өсөлтөөрөө толгой цохих болсон Teams Windows 11 дээр шууд суусан орж ирэх нь тэд энэ апп-ыг зөвхөн бизнесийн байгууллагуудад бус энгийн хэрэглэгчид, гэр бүлүүдэд ч санал болгох амбицтай байгааг нь илтгэнэ. Мэдээлэл солилцох, видео дуудлага хийх, чат бичих зэрэг олон үйлдлийг энэ апп илүү хялбаршуулна.
ИЛҮҮ ОЛОН ТӨРЛИЙН АПП-УУД
Microsoft-ийн Windows 11-тэй зэрэгцүүлэн ил болгосон мэдээлэл бол Windows Store-ийн шинэчлэл байсан юм. Өмнө нь хөгжүүлэгчид Windows үйлдлийн системд зориулж өөрсдийн апп-аа бичдэг байсан бол одоо Андройд апп-аа шууд санал болгох боломжтой болсон нь "тоглоомыг эргүүлэгч" болж хувирав. Windows тэр дороо сая сая апп-тай, сая сая тоглоомтой, сая сая хэрэглэгчтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.
Хөгжүүлэгчдэд ээлтэй энэ шийдэл хэрэглэгчдэд бүр ч илүү давуу тал авчирна. Бидний програм суулгадаг, татдаг, .exe файлаа ачаалладаг үе ийн өнгөрч байна. Одоо шууд л Windows Store-оос гол програмаа худалдан авч, шууд хэрэглээндээ татах боломжтой болжээ.
Үүнээс гадна Microsoft өөрсдийн эзэмшдэг Xbox -ийн апп-ыг энд суулгаж, хэрэглэгчдэд илүү олон сонголт олгох нь гарцаагүй. Microsoft Office болон Teams-ийн интеграц өөрөө тэдэнд асар том давуу талыг авчрах нь тодорхой биз ээ.
"Windows 11" 2021 оны сүүлээр албан ёсоор хэрэглээнд нэвтэрнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: Microsoft, CNET, The Verge