Шведийн тавилгын компани Ikea ирэх сард нэг бүр нь $39.99-ийн үнэтэй утасгүй цэнэглэгчийг АНУ болон бусад улсын зах зээлд борлуулж эхлэхээр болжээ.
SJÖMÄRKE нэртэй уг төхөөрөмж нь ширээний тавцангийн доод талд бэхлэгддэг юм байна. Ингэснээр ямар ч ширээний тавцанг гар утас цэнэглэгч болгож болох юм.
Өөрөөр хэлбэл Wireless Qi стандартын утасгүй цэнэглэгчийг дэмждэг ямар ч гар утас, чихэвч, бугуйн цаг зэргийг ширээн дээрээ тавиад л цэнэглэдэг болно гэсэн үг.
Ширээний тавцангийн доод талд цэнэглэгчийг наах, хадах ямар ч аргаар тогтоож болно. SJÖMÄRKE нь 18:8 см харьцаатай, хөнгөн цагаан, хуванцар хийцтэй төхөөрөмж юм байна.
Цэнэглэгч болон төхөөрөмж хоорондын зай хамгийн багадаа 8 мм байх ёстой ба 10 мм-ээс 2 см хүртэл зузаан тавцанд суурилуулбал хамгийн тохиромжтой ажээ.

Эх сурвалж: The Verge