Фэйсбүүк компани нэрээ Meta болгон өөрчилж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг өчигдөр мэдэгджээ.
Шинэ нэр нь компани “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.
Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болж байна.
Гэхдээ зарим зах зээл судлаачид үүнийг Бритиш Петролиум компани өөрийгөө газрын тосны компани биш гэж нэрлэж байгаатай ижил, явуургүй оролдлого гэж дүгнэж байгаа юм.
Закербэрг metaverse-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл хүмүүс нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц юм байна.
Закербэргийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх гэнэ. Түүний тайлбарласнаар Facebook хэмээх нэр тус компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй болсон байна.
Тус компанийн бүтээгдэхүүнүүдэд Facebook-ээс гадна Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.
“Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм” гэж Закербэрг тайлбарлажээ.
Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй, бүтээгдэхүүнүүд нь цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах бол арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх юм байна.

Эх сурвалж: Associated Press