Facebook Instagram-ийн Reels-ийг Монголд нэвтрүүлж буйгаа зарлалаа. Улмаар бид 15-30 секундийн богино хэмжээний видео бүтээж, түүнийгээ шинээр нэмэгдсэн монгол, гадаад дууны багцаар баяжуулж хүссэнээрээ найруулах боломжтой болсон. Ийнхүү монголчууд Facebook, Instagram хуудсаараа дамжуулж өөрсдийгөө шинэ өнгө төрх, улам бүтээлч байдлаар илэрхийлж болох юм.
Түүнчлэн, шинэчлэгдсэн хэрэгслүүдийг ашиглаж бүтээсэн Reels-ээ найзууддаа үзүүлж, Instagram дахь тусгай хэсэгт байршуулж болно. Reels бол хүмүүст бүтээлч чадвараа дэлхийд таниулах, дагагч, үзэгчдийнхээ тоог өсгөх, алдар нэрээ өсгөхөд нь тусалдаг зөвхөн богино бичлэгт зориулж тусгайлан зассан “тайз” юм.
Reels-д хөгжилтэй, шинэлэг бичлэг хийхдээ ашиглаж болох зарим хэрэгслүүдээс танилцуулъя.
Хурдасгагч VS удаашруулагч. Бичлэгийнхээ дүрс эсвэл дууг хэсэгчлэн хурдлуулж, эсвэл удаашруулж болно. Улмаар та хэмнэлээ хадгалж чадна.
Хугацаа тохируулагч. Хэдэн секундийн дараа бичлэг хийж эхлэхийг өөрийн хүссэнээр тохируулж болдог. Дэлгэц дээр 3, 2, 1… хэмээн тоолох үед таны гар чөлөөтэй, хэдий нь бэлэн болсон байх болно.
Текст, стикер. Видеоныхоо дурын байршилд зураг, бичиг нэмж чимэглээрэй.
Эвлүүлэг. Өмнөх кадрынхаа дурын объектыг дараачийн кадртаа ашиглаж болдог. Хувцас гэнэт солигдох, бичлэгтээ найзаа нэмэх зэрэгт тохиромжтой.
Автомат найруулагч. Контентын өнгө аясыг бүхэлд нь жигд зөөлрүүлж өгнө. Хэт хурц болохоос сэргийлдэг хянагч юм.