Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сараас эхлэн жолоочгүй такси дуудлагын үйлчилгээг турших гэж байна.
Үүнийг “Mubadala Investment”-ийн хөрөнгө оруулалттай “Group 42” компани хариуцан гүйцэтгэнэ. Нийслэл Абу Даби хотод хийх туршилтаар автомат жолоодлоготой таван автомашин ашиглах аж. Автомашинууд туршилтын хугацаанд аюулгүй байдлын хянагчтай байна. Мөн зочид буудал, худалдааны төв зэрэг есөн байршил хооронд такси үйлчилгээ үзүүлж эхлэх юм.
Өрсөлдөгч “Cruise” компани 2023 он гэхэд тус улсын Дубай хотод жолоочгүй такси үйлчилгээгээ нэвтрүүлэхээр хэлцэл хийгээд байгаа ажээ.