Хэрэглэгч амны хаалтаа авалгүйгээр утасныхаа түгжээг тайлах боломжийг “Apple” шинэ үйлдлийн системийн шинэчлэлдээ багтаахаар төлөвлөж байна.
Шинэчлэгдсэн “Face ID” функц нь гуравдугаар сард хэрэглэгчдэд хүрэх “IOS 15.4” шинэчлэлтэд багтахаар байгаа бөгөөд “iPhone” болон “iPad” дээр ажиллах ажээ. “Apple” компани царай таних системийг анх 2017 онд бүтээгдэхүүнүүдэдээ нэвтрүүлж эхэлсэн юм.
Харин цар тахлын үед хэрэглэгчид амны хаалт зүүх шаардлагатай болсноор тус компани “Apple Watch”-аар дамжуулан утасныхаа түгжээг тайлах шийдэл олгож байсан юм.
О. ЦЭНГЭГ