“Google” компани Баруун Африкийн улсуудаас анх удаа Того улсад гар утасны 5G сүлжээ нэвтрүүллээ.
Африк тивийн дижитал чадавхыг нэмэгдүүлэх нэг тэрбум ам.долларын хөтөлбөрийн хүрээнд найман сая хүн амтай Того улс хүртэл усан доогуур шилэн кабель суурилуулсан байна. Энэхүү холболт цаашид Нигери, Намиби, Өмнөд Африкт хүрэх бөгөөд Португалаар дамжин Европтой холбогдохоор байгаа юм.
Шилэн кабелийн төсөл хэрэгжсэнээр 2025 он гэхэд Того улсын интернэтийн хурд хоёр дахин нэмэгдэж, үнэ нь 14 орчим хувиар буурахаар байгааг “Google”-тэй хамтран ажилласан судалгааны байгууллага тооцоолжээ.