Ихэнх нисэх онгоц гадна талаасаа ижил харагддаг. Цулгуй цагаан дэвсгэр дээрх том үсэг, компанийн лого зэрэг нь онгоцны нийтлэг өнгө.
Тэднээс улаан сүүлт "Qantas' Boeing 787-9 Dreamliner" болон нисдэг яст мэлхий "Nippon Airways' "Flying Honu" A380" онгоцнууд бусдаасаа ялгардаг.
Тэгвэл Германы агаарын тээврийн "Condor" компани чихэр, аяллын сандал, шүхрээс санаа авсан шинэ, өнгөлөг загвараа танилцууллаа.
Онгоцнууд нь алтан шаргал, улаан, цэнхэр, ногоон болон шар алаг өнгөөр гоёх бөгөөд компанийн шинэ бэлэг тэмдэг болгохоор зорьж байгаа аж.
Онгоцны багийн хувцас, үйлчлүүлэгчид өгөх нэг удаагийн хэрэгслүүд болон цахим хаягууд нь шинэ хэв маягаар гялалзана гэж компанийн гүйцэтгэх захирал Ральф Текентруп хэллээ.
Шинэ загвартай эхний онгоц, шар алаг өнгөтэй A321 онгоц Германы Франкфурт хотоос Испанийн Канарын арлууд руу нисжээ.
Компани 50 гаруй онгоцтой бөгөөд 2024 он гэхэд бүх онгоцоо будаж дуусахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: CNN