Хоёр долоо хоног орчмын өмнө дэлхийн хамгийн баян хүн Илон Маск сошиал сүлжээний Твиттер платформын бүх хувьцааг $44 тэрбумаар худалдаж авах санал тавьж байсан юм.
Эхлээд Твиттерийн төлөөлөн удирдах зөвлөл уг саналаас татгалзаж, худалдан авалтаас сэргийлэх арга хэмжээ авч байв.
Харин өчигдөр тэд Илон Маскийн саналыг хүлээж авахаар болжээ.
Анх санал тавихдаа тэр Твиттерийг дэлхий нийтийн үг хэлэх эрх чөлөөний платформ болох асар том боломжтой ба уг боломжийг нь нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Гэхдээ нээлттэй компанийн хэлбэрээр ийм өөрчлөлтийг хийх боломжгүй тул бүх хувьцааг нь худалдан авч, хаалттай буюу хувийн компани болгох санал тавьж байв.
“Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь бөгөөд Твиттер нь хүн төрөлхтний ирээдүйн талаар амин чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар болох юм” гэж Маск тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бичсэн захидалдаа бичиж байжээ.
“Би бас Твиттерийг сайжруулж, илүү дээр бүтээгдэхүүн болгох хүсэлтэй байна. Тухайлбал итгэлийг нэмэгдүүлэхийн тулд алгоритмыг нь нээлттэй болгох, спам ботуудаас цэвэрлэх, зөвхөн бодит хүмүүс хэрэглэдэг болгох зэрэг ажлуудыг төлөвлөж байна” гэж тэр бас бичсэн байна.
Илон Маск одоо $273.6 тэрбумын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог. Түүний хөрөнгийн ихэнх хэсэг цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла компанийн эзэмшлээс бүрддэг байна.
Тэр бас сансрын аяллын SpaceX компанийг үүсгэн байгуулж, удирдаж байгаа.
Дэлхийн улс орнуудын засгийн газрууд сошиал платформуудын хүч нөлөөг хязгаарлах, зохицуулах тал дээр анхаарал хандуулж буй цаг үед Твиттерийн эзэмшил өөрчлөгдөх гэж байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр Твиттерийн наймааны талаар сэтгүүлчдийн асуултад “Твиттерийг хэн эзэмших, удирдахаас үл хамаараад ерөнхийлөгч томоохон сошиал медиа платформуудын хүч нөлөөнд эртнээс санаа зовсоор ирсэн билээ” гэж хариулжээ.
Их Британийн засгийн газрын Дижитал, Соёл, Медиа, Спортын хорооны тэргүүн Жюлиан Найт “Дэлхий даяар сошиал платформуудыг зохицуулах хөдөлгөөн ид өрнөж буй энэ үед үг хэлэх эрх чөлөөг эрхэмлэгч хүний хувийн эзэмшлийн Твиттер компани хэрхэн ажиллах нь сонирхол татаж байна” гэж мэдэгдсэн байна.
Цаашдаа Твиттер компанийг хэн удирдах нь тодорхойгүй байгаа.
Одоогийн гүйцэтгэх захирал Параг Агравал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорсигоос удирдлагыг шилжүүлэн авч байв.
Твиттерт илгээсэн саналдаа Маск “Миний хүссэн өөрчлөлтийг компанийн одоогийн удирдлага хийж чадна гэдэгт би итгэлгүй байна” гэж бичиж байжээ.
Даваа гарагт Твиттерийн ажилтнуудад бичсэн захидалдаа Агравал “Наймаа эцэслэн шийдэгдсэний дараа манай компани хаашаа яаж хөгжихийг бид хэлж мэдэхгүй” гэж бичсэн байна.
Эх сурвалж: BBC