ГАР УТАС ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хэн ч мөнгөөрөө муу, чанаргүй зүйл авахыг хүсэхгүй. Тиймээс гар утас авахдаа юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.
Юун түрүүнд та утасны залгах хэсэг рүү ороод *#06# гэж бичээд гарч ирэх IMEI кодыг шалгаад үзээрэй. Энэхүү кодоор тухайн утасны хэр чанартай болон хаана үйлдвэрлэсэн зэргийг мэдэж болно.
Шалгах үед 13 оронтой тоо гарч ирэх ба үүний 7 болон 8 дахь орны тоо 06,60 байвал Хятадад үйлдвэрлэсэн буюу тийм ч сайн гэж үздэггүй. Мөн 03,30,02,20,13 бол угсарсан буюу зардаргаа орсон муу гэж үздэг.
Магадгүй та андройд утас гэж байгаа бол *#0## гээд шалгаад үзээрэй. Энэ нь энгийн үйл ажиллагааг нь шалгах тусгай код бөгөөд дэлгэц, камер, чичиргээ зэрэг бүгдийг нь нэг дороос харах боломжтой.
Мөн авч буй утасныхаа дэлгэцийг сайн шинжээд үзээрэй. Учир нь А copy B copy зэрэг дэлгэцийг нь сольсон утас маш ихээр байдаг. Энэ зөвхөн монголчууд ч ингэж хийгээд зараад байгаа зүйл биш бөгөөд гадаадаас ингэж орж ирдэг.
Дэлгэцийн хаа нэгтээ хуруу мэдрэхгүй хэсэг байна уу гэдгийг ч харсан байхад илүүдэхгүй. Мөн сим оролт, memory карт, цэнэглэгчийн хэсэг зүгээр ажиллаж байгаа эсэхийг шалгах.
За батарей бол хамгийн чухал зүйлийн нэг. Тухайн утасны wifi юмуу дата-г нь асаагаад үз. Таван минутад хэр гүйж байна шалгаад үзээрэй. Iphone утасны хувьд battery health хэсэг рүү ороход цэнэг хураагч ямархуу хэмжээнд байгааг харуулдаг.