Бидний хэрэглэж буй утас төсөөлснөөс ч илүүг чаддаг. Тэгвэл бид энэ удаа Iphone утсан дээрх энгийн хэрнээ хэрэгтэй аргуудаас хуваалцъя.
1. УТАСН ЦЭНЭГ ХЭМНЭХ АРГА
Юун түрүүнд та утасныхаа батарей буюу цэнэг хураагч ямархуу хэмжээнд байгааг шалгаарай. Ингэхдээ settings-battery-battery health гэж ороод харна. Хэрэв 80%-с бага байвал зайлшгүй батерейгаа солих шаардлагатай. Харин 80-85% байвал солихыг зөвлөдөг байна.
(Shortcuts-Automation-Greate Personal Automation-battery level-Falls Below50) low power mode нь 20%тай үед автоматаар асдаг бол энэхүү аргыг ашигласнаар 50% болох үед уг тохиргоо идэвхижнэ гэсэн үг.
2. YOUTUBE ДЭЭР БИЧЛЭГ ТОГЛУУЛАХДАА ДАВХАР ӨӨР АППЛИКЭЙШН АШИГЛАХ
Энгийн хэрнээ хэрэгтэй энэхүү аргыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Юутүб дээр дуу сонсонгоо инстаграм, фэйсбүүк орох ч юм уу эсвэл утсаа түгжих хэрэг ч гараг. Харин үүнийг хэрхэн хийх вэ?
Safari буюу интернэтээрээ Юутүб гэж хайж ороод зүүн дээд булан дээр байрлах Аа дээр дарангуут гарч ирсэн сонголтуудаас REGUEST DESKTOP WEBSITE-г сонгоно. Үүний дараа түгжингүүт бичлэг зогсох ба control хэсгээсээ тоглуулах дээрээ дарна. Ингээдл та өөр аппликэйшн нээж, утсаа түгжингээ бичлэгээ үргэлжлүүлэх боломжтой болно.
3. ДАТАГАА ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛДЭЭ ЗАРЦУУЛАХ
Утсаа ашиглах үед хэтэрхий хурдан дата үрэгдээд байгаа мэт санагдаж байвал та дараах аргыг хэрэглээд үзээрэй. SETTINGS - CELLULAR DATA гэж ороод доошоо гүйлгэхээр дата асаах үед автоматаар таны дата зарцуулах аппликэйшнүүд идэвхитэй харагдана. Харин та үүнээс зөвхөн ашигладаг аппликэйшнүүдээ л идэвхижүүлэхэд хангалттай бөгөөд бусдыг нь off буюу идэвхигүй горимд шилжүүлнэ. Ингэснээр илүү дата зарцуулалт багасдаг.
4. БИЧЛЭГ БОЛОН КАМЕРЫН ЧАНАР
Бид ихэвчлэн утсаа авсан үед ямар байсан тэр хэвээр нь ашигладаг. Тэгвэл та илүү чанартай бичлэг болон зураг авахад хэрэг болох дараах аргыг туршаад үзээрэй. Ингэхдээ Settings-Camera лүү ороод Format болон Record slo mo, record video хэсгүүдийн аль өндөр чанартайг нь сонгоно. Хэр их өндөр чанартайг нь сонгоно төдий чинээ чанар нягтаршил сайжирна.
5. ТЕКСТ ЗАСАХ
Бид ямар нэгэн текст бичиж байгаад алдаа гаргах, түүнийгээ засах тохиолдол гардаг. Харин та тухайн алдсан үгээ бүгдийг нь устгаад дахиж бичсээ байгаа юм биш биз. Тэгвэл зай авах буюу space дээр удаан дарангуут сумаа дурын газраа аваачаад засах боломжтой юм. энэ нь танд хэд хэдэн үйлдлийг илүү хялбар, хурдан хийхэд тусална.