Фэйсбүүк- дэлхий нийтээрээ ашиглаж байгаа нийгмийн хамгийн том сүлжээ бөгөөд хувь хүмүүс өөрийгөө, алан байгууллагууд бизнесээ олон нийтэд танилцуулах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болон хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцахад ашигладаг байна.
Маркетер зар сурталчилгаа зохиобн байгуулагч нарт фэйсбүүк нь оновчилсон зорилтот хэрэглэгчдээ тандалт хийх, тэдэнрүү хандах боломжийг олж авах суваг байдаг.
Инстаграм - Анх фото зураг солилцон, тэдгээрт сэтгэгдэл бичих найз нөхдийн хүрээгээ тэлэх зориулалтаар үүсч байсан бол эдүгээ реклам сурталчилгаа , бүтээгдэхүүний брэндийг зах зээлд таниулах, борлуулах томоохон сүлжээ болсон. Инстаграмыг дуучин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер гэх мэт соёл урлагийн салбарынхан түгээмэл ашигладаг байна.
Твиттер- Санал сэтгэгдэл, үзэл бодол, шүүмж, өөрт бусдад тохиолдсон үйл явдал дэлхий ертөнцөд өрнөж буй сонин содон зүйлс гээд бичихийг хүссэн зүйлээ чөлөөтэй жиргэх боломжтой бичил блог юм. Текст хэлбэрт тулгуурласан байлаг тул хэрэглэгч 240 тэмдэгтэд тохируулж өөрийн үзэл бодол, мэдээллээ нийтэлдэг. Улс төр, нийгэм, сэтгүүл зүй, олон нийтийн салбарын хүмүүс голдуу ашигладаг байна.
Юүтүб- Кино, телевизийн бичлэг, дуу клип, байгууллагын зар сурталчилгаа, нэрийн реклам болон өөрийн бэлдсэн бичлэгүүдээ хадгалах, тоглуулах, олон нийтэд түгээх боломжтой түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ бөгөөд дэлхийн алдартай дуучид, хамтлагийн дуу бичлэг, клипээ түгээх гол талбар нь юм .
Линкедин- Мэргэжлийн түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлэх, өөрийн мэдлэг ур чадварт тохирсон ажил, албан тушаал олох, ажилтан хайх, салартаа танигдахзэрэг олон талын давуу талтай ажил мэргэжлийн сүлжээ юм. Мэдээж сошиал сайт тул өөрөө юм бичих нийтлэх, хуваалцах бусадтай мессежээр харилцах, группуудэд элсэн хэлэлцүүлэгт оролцох, бусдын бичсэн хуваалцсан зүйлд лайк дарах, сэтгэгдлээ бичих боломжтой. Дээр нь энэ сайтаар дүүрэн карьерыг тань нэг магадгүй хэд хэлэн шат ахиулах боломжууд ч бий.