Самсунг компани анхны 200 мегапикселийн дүрс мэдрэгчийг танилцууллаа
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр 200 мегапикселийн дүрс мэдрэгч чипийг анх удаа танилцуулсан байна.
Энэ бол дүрсний технологийн салбарт өнөөдрийн байдлаар хамгийн өндөр нягтрал юм.
ISOCELL HP3 нэртэй мэдрэгчийг Самсунг энэ онд багтаан бөөнөөр үйлдвэрлэж эхлэх ажээ. Уг чип нь цэг бүрийг өмнөх мэдрэгчийнхээс 12 хувиар багасгаж, 0.56 микрометрийн хэмжээнд багтаасан тул гар утас зэрэг төхөөрөмжийн камерын овор хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах юм байна.
Бас ISOCELL HP3 нь Super QDP (Quad Phase Detection) хэмээх авто фокусын технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр мэдрэгчийн цэг бүр фокусаа автоматаар тохируулах чадвартай болсон байна.
“Хамгийн жижиг цэгтэй, өндөр нягтралтай дүрс мэдрэгчийн технологиороо Самсунг компани энэ зах зээлийг үргэлжлүүлэн тэргүүлж байна” гэж Самсунгийн дэд ерөнхийлөгч Им Жүн Со мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд гар утасны зах зээлд 50 мегапикселээс дээш нягтралтай камер улам бүр нэвтэрч байгаа. 2020 онд 100-гаас дээш мегапикселийн дүрс мэдрэгч нийт төхөөрөмжийн зах зээлийн 1 хувийг эзэлж байсан бол 2025 онд 11 хувьд хүрнэ гэж TSR судалгааны байгууллага тооцоолсон байна.
Эх сурвалж: Korea Times