МЭЙЛ ХАЯГ, НУУЦ ҮГЭЭ ХАМГААЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ:
Баталгаагүй сайтуудад байгуулагын хэрэгцээнд ашигладаг имэйл хаяг, нууц үгээ оруулан бүртгүүлснээр та мэдээлэлээ бусдад алдаж болно. Иймд танихгүй, сэжигтэй этгээдэд өөрийн имэйл хаягаа өгөх, олон нийтийн вэбсайтад бүртгүүлэх, найдваргүй цахим хуудсууд дээр имэйл хаягаа нийтлэх зэргээс татгалзаарай.
Имэйл хаягаа тохируулан ашиглаж байгаа аппликэйшн болон компьютер, төхөөрөмжүүд дээрээ албан ёсны лицензийг орлон ажилладаг баталгаагүй програм хангамж (crack) суулган ашигласанаас болж имэйлийн мэдээллээ бусдад алдаж болно. Windows болон Microsoft Оffice-н програмын лицензийг идэвхигүй болгодог мөн хугацааг сунган ажиллуулдаг маш олон төрлийн програм хангамж түгээмэл байдаг. Эдгээрийн ихэнх нь хэрэглэгчийн имэйл болон файлаас мэдээлэл хулгайлах зорилготой хортой код буюу вирус, зайнаас таны төхөөрөмжийг удирдах эрх бүхий скрипт (кодчлол) агуулсан байдгийг анхаарч лицензгүй програм ашиглах тал дээр болгоомжтой хандана уу.
Таны онлайн бүртгэлүүд бүгд нэг нууц үгтэй бол аль нэг сайт асуудалд ороход таны мэдээлэл интернет орчинд ил болдог. Тиймээс таах боломжгүй, найдвартай ТОМ, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулсан нууц үгээр улиралд нэг удаа сольж байх хэрэгтэй. Өөрийн цахим бүртгэлүүдээ өөр, өөр нууц үгтэйгээр удирдах нь дээрх эрсдэлээс хамгаалах бөгөөд keepassxc, bitwarden зэрэг програм хангамж ашиглаж болно.
Мэдээлэл хулгайлах зорилготой холбоос линк агуулсан луйврын мэйлд (Phishing имэйл) хариу үйлдэл үзүүлж, линкээр даран өөрийн мэдээллийг оруулснаар бусдад нууц үгээ алдах магадлалтай юм. Phishing имэйлүүд нь имэйл хаягаа баталгаажуулах, шинэчлэх, идэвхижүүлэх гэх мэт үйлдлүүдийг хэрэглэгчээр хийлгэхийг зорьдог бөгөөд агуулгын хувьд танд итгэл үнэмшил төрүүлэхүйц сүрдүүлсэн, гуйсан, санал болгох гэх мэт төрөл бүрийн агуулгатай байдаг. Цаашлаад орчуулгын систем ашиглан Монгол хэлээр илгээх ч тохиолдлууд байдаг. Хуурамч имэйлүүд нь ямар ч найдвартай, аюулгүй ажиллагаатай /secure/ имэйл систем ашиглаж байсан ч хэрэглэгчдэд ирэх боломжтой байдаг. Иймээс баталгаажуулах агуулгатай имэйлийг та өөрөө хүсэлт гаргаагүй тохиолдолд имэйл үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд илгээдэггүйг анхаарч, сэрэмжтэй байгаарай.
ЛУЙВРЫН ИМЭЙЛИЙН ТӨРЛҮҮД (phishing email):
Таны имэйл хар жагсаалтад орсон тул доорх холбоосыг дарж имэйл хаягаа баталгаажуулан хэвийн ажиллагаанд оруулна уу.
Таны имэйлийн хэмжээ дүүрч байгаа тул доорхи холбоосоор орж, имэйлийн хэмжээг нэмэгдүүлэх шинэчлэлтийг 2 цагийн дотор хийнэ үү.
Та доорх холбоосоор орон аюулгүй байдлын шинэчлэлт хийнэ үү. Хийгээгүй тохиолдолд таны имэйл хаяг устах болно гэх мэт.
Шагнал болон сугалаанд хожсон зэрэг их хэмжээний бэлэн мөнгө амласан хариу хүссэн хүсэлтүүд шаардсан сэжиг бүхий и-мэйл
Харилцагч байгууллагын дансны мэдээлэл болон тус байгууллагыг төлөөлөн ажиллаж буй төлөөглөгч солигдсон тухай имэйл хүлээн авах. Энэ тохиолдолд харилцагч байгууллагатайгаа өөр сувгаар буюу утсаар холбогдон тус үйлдэлд баталгаажуулалт авах шаардлагатай. Түүнчлэн энэхүү имэйлийн илгээгч нь албан ёсны имэйл илгээгчтэй адил төстэй домэйн нэр болон имэйл хаяг ашигладаг болохыг анхаарна уу.
Эх Сурвалж: Датаком