“Instagram” хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийг 18-аас дээш насных эсэхийг нь тогтоох арга замыг туршиж байна.
Энэ нь бага насны хүүхдүүд аппликейшнийг хэрэглэх, өсвөр насныхан хориотой контент үзэхээс сэргийлэх зорилготой аж. “Instagram”-ийг эзэмшигч “Meta Platforms” компани шинэ хэрэглэгчдийг 13-аас дээш насных эсэхийг нь тогтоохын тулд төрсөн он, сар, өдрийн мэдээлэл авдаг.
Энэхүү мэдээллийг өөрчлөхийг хүссэн тохиолдолд бичиг, баримтаар баталгаажуулах шаардлага тавьж байгаа аж. Мөн “Meta Platforms” 13-18 насныханд зориулсан аюулгүй байдлын тохиргоо нэмжээ.
Эх сурвалж: bloomberg