Сэтгэл хөдөлгөм, богино Stories нь байгууллагуудын хэрэглэгчидтэйгээ харилцах хамгийн шилдэг сувгуудын нэг болсоор. Бүр албан ёсны сурталчилгааны самбар болж, таны хувьд ердөө хэдхэн секундын дотор өөрийн брэндээ таниулах боломж өссөөр.
Учир нь: Өдөр бүр Instagram хэрэглэгчдийн 86.6% нь идэвхтэй стори хийдэг.
Хэрэглэгчдийн 61% нь сард багадаа 1 удаа жижиг бизнесүүдийг дэмжих стикер сторидоо ашигладаг.
Хүмүүсийн 90% нь гар утсаа босоо байдлаар ашигладаг тул үүнд Stories-ийн формат, хэмжээ таардаг.
Facebook болон Messenger, Instagram мөн WhatsApp зэрэг апп-ууд дахь 500+ сая Stories хийгддэгээс үзэхэд өдөр бүр хагас тэрбум хүн идэвхтэй стори ашигладаг.
Хамгийн өндөр үзэлттэй Instagram Stories-н 3-ний 1 нь бизнесийн байгууллагынх байдаг.
Сар бүр Stories ads ашиглан 4 сая сурталчилгаа хийгддэг гэх мэт өндөр үзүүлэлтүүд яг одоо бизнесдээ сториг идэвхтэй ашиглах шалтгаан биш гэж үү!
Stories ads үр дүнтэй юу?
Facebook Stories-г зөвхөн сторины хэсэгт бус News Feed эсвэл Instagram Stories сурталчилгааны хэсэгт ч үзэх боломжтой болсон. Тэгэхээр хаанаас ч хэн ч таны сториг бүтэн дэлгэцээр үзэх боломжууд нэмэгдсээр байна гэсэн үг. Тиймээс дараах зорилгуудаас сонгож сурталчилгаагаа үүсгээрэй.
Reach буюу хүртээмжийг өсгөх
Brand awareness буюу брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
Video views буюу видео үзэлт нэмэгдүүлэх
App install буюу шууд апп татуулах
Conversion буюу каталог, карусел сурталчилгаа хийх гэх мэт.
Мөн Stories ads нь хүмүүсийг үйлдэл хийх сэдлийг төрүүлж өгдгөөрөө давуу талтай. Судалгаанд оролцогчдийн 62% нь аливаа брэнд болон бүтээгдэхүүнийг Stories-т харсны дараа дахин сонирхон үзэж, 38% нь тухайн үзсэн сурталчилгаагаа хүмүүст ярьсан бол, 34% нь дэлгүүрийг нь хайж очдог байна. Эдгээр үзүүлэлтүүдээс харахад ч стори сурталчилгаа нь бодит үр дүнг шууд үзүүлэх суваг биш гэж үү?
Stories Ads үүсгэх нь
Ads Manager-ээсээ стори сурталчилгааг үүсгэнэ. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй.
Ads Manager-рүү орж + Create гэсэн ногоон товч дээр дарна.
Сурталчилгааны зорилгоо сонгож үргэлжлүүлэх буюу Continue товч дээр дарна.
Үүсгэж буй сурталчилгаандаа нэр өгөөд Next товч дээр дарна.
4. Сурталчилгааны төсөв болон оновчлолоо сонгосны дараа Manual Placements-ийг сонгон нийт харагдах сурталчилгаа явагдах талбаруудаас Instagram Stories, Facebook болон Messenger Stories зэргийг хамтад нь сонгоно. Ингээд үргэлжлүүлэх товч даран, сурталчилгааны харагдах байдлыг тохируулаад Publish дарна.
Stories Ads темплейт үүсгэх, сурталчилгаандаа ашиглах
Stories template үүсгэснээр дараа дараагийн сурталчилгаандаа ашиглаж, нэг өнгө төрхөөр хэрэглэгчдэдээ танигдахын зэрэгцээ, сурталчилгаа хийх бүрдээ шинэ темплейт гаргахад цаг зав зарцуулах шаардлагагүй болно. Анхаарах зүйл нь зөвхөн Brand awareness, Reach, Traffic (website), App installs, Lead generation болон Conversions (website) зэрэг сурталчилгааны зорилгуудаас сонгосон байх шаардлагатай. Дараах 7 алхмын дагуу Stories Template үүсгээрэй.
Ads Manager-т стори сурталчилгаагаа үүсгэх;
Сурталчилгаанд оруулах зураг, контентоо сонгох;
Preview хэсэгт баруун дээд талд харагдах Edit товч дээр дарж доорх цонхийг нээн Change Template хэсэгрүү орж хүссэн темплейтээ үүсгэн хадгалах боломжтой.
Stories Ads хийхэд анхаарах 4 зүйл
Нэгт; Stories-н хэмжээ, форматыг баримтлах; Stories-н хувьд гар утасны дэлгэцээр бүтэн үзэх зориулалттай тул хэмжээ маш чухал. Тиймээс 1920*1080 pixels хэмжээтэй, 15 sec үргэлжлэх хугацаатай байх нь зүйтэй.
Хоёрт; Ашиглагдах зураг, видео чанартай байх; Дүрсний чанар муу байх нь тухайн брэндийг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдгийг санаарай.
Гуравт; Stories дахь тайлбар текст товч, ойлгомжтой байх; Гарчиг, сурталчилгааны богино өгүүлбэр байхад л хангалттай. Үүнээс хэтэрвэл зохимжгүй харагддаг. Текстийн үлдсэн хэсэг See more дарж уншигддаг ч хэрэглэгчийг заавал үйлдэл хийлгэх гээд байдаг.
Дөрөвт; Call to action буюу оновчтой үйлдэлд дуудсан байх: Learn more, Call now, Send message гэх мэт хэрэглэгч шууд мэдээлэл авахад тохиромжтой үйлдэлд дуудах товчийг байнга байршуулах нь зүйтэй. Ингэж байж та худалдан авалтад хэрэглэгчдийг чиглүүлж чадна.
Дахин хэлэхэд Stories бол хүмүүсийн хувьд богино, хөгжилтэй, зугаатай байдлаар дурсамжаа хуваалцах талбар бол бизнесийнхний хувьд мөн богино, ойлгомжтой байдлаар зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх суваг байдаг. Хэрэглэгчдийн 68% нь дор хаяж хамгийн багадаа 3 апп-д Stories хийдэг бол, 63% нь цаашид энэ хэрэглээгээ улам нэмэх хандлагатай байгаагаас илүү тод мэдэж болно. Ингээд уншигч таныг заавал стори сурталчилгааг туршиж үзэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: https://nathouse.mn/