Хятадын далай дээгүүрх өндөр хурдны төмөр замын төсөл эхэлжээ. 277 км урттай эл төмөр зам нь зүүн Хятадын Фүжянь мужийн төв Фужоу хотыг Шиамэнь боомт хоттой холбоно. Галт тэрэг цагт 350 км хурдлана. Ингэснээр хоёр хотын хоорондын аяллын хугацаа нэг цаг ч хүрэхгүй болж багасах юм. Гүүрэн төмөр замын бүтээн байгуулалт 2023 онд бүрэн дуусна.
Фужоу-Шиамэнь чиглэлийн төмөр зам нь Хятадын зүүн эргийн муж дахь далайн гурван буланг дайран өнгөрнө. Зам дагуу долоон өртөө байгуулахаар төлөвлөж байна. Анх зураг төслийн ажил эхлэхэд бүтээн байгуулалт 2022 онд дуусна гэж байжээ.
Энэхүү төмөр зам тавигдсанаар Фүжянь дахь бөөгнөрөл харьцангуй багасана. Түүнчлэн уг төмөр зам нь Хятадын өндөр хурдны төмөр замын найман босоо, найман хэвтээ сүлжээний нэн чухал хэсэг болох юм.
Эх сурвалж: XINHUA, GLOBAL TIMES