"Z" үеийнхний 40 гаруй хувь нь хайлт хийхдээ “Google”-ээс илүүтэйгээр “TikTok” эсвэл “Instagram” ашиглаж байгааг “Google” компанийн дэд Ерөнхийлөгч онцоллоо.
Энэ онд “TikTok”-ийн борлуулалтын орлого гурав дахин өсөж, 12 тэрбум ам.доллар хүрнэ гэж “eMarketer” тооцоолжээ. Платформын хэрэглэгчдийн гуравны нэг нь "Z" үеийнхэн байгаа аж.
АНУ дахь 18-24 насны интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар өсвөр насныхан “TikTok” платформыг мэдээлэл хайхдаа түлхүү ашиглаж байгааг харуулжээ. Энэ нь технологийн бусад томоохон компаниудын хувьд сорилт болохоор байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg