Франц, Итали, Испани улсууд дэлхийн хэмжээний технологийн компаниудаар харилцаа холбооны дэд бүтцийн зардлаа хэсэгчлэн төлүүлдэг болгох хуулийг батлуулахаар Европын Холбоонд шахалт үзүүлж байгаа нь өчигдөр тодорхой болжээ.
Тус гурван улсын засгийн газрын хамтарсан санал Европын Холбооны зохицуулах байгууллагад ирснийг хэвлэлүүд олж мэдээлсэн байна.
Ингэснээр Google, Meta, Netflix зэрэг контентын компаниуд дээрх улсуудын харилцаа холбооны сүлжээнд учруулж буй ачааллынхаа төлөө тодорхой зардлыг хуваалцдаг болж магадгүй юм.
Зах зээлийн өсөн нэмэгдэж буй дижитал хэрэглээг хангахын тулд харилцаа холбооны компаниуд сүлжээнийхээ өргөтгөлд асар их зардал гаргадаг. Гэвч тэд ачаалал үүсгэж байгаа технологийн компаниудын ашиг орлогоос огт хуваалцдаггүй билээ.
Өчигдөр задарсан бичиг баримтаас үзвэл Франц, Итали, Испани улсуудын нийт интернэт урсгалын 55 хувийг контентын хамгийн том зургаан компани үйлчилгээгээрээ үүсгэдэг ажээ.
Контентын том компаниудаар сүлжээний зардлын зарим хэсгийг төлүүлдэг болгох санаа олон жилийн өмнөөс яригдаж байгаа.
Гэхдээ дээрх компаниуд сүлжээний дэд бүтцэд хөрөнгө оруулдаг болбол хүч нөлөө нь улам нэмэгдэж, чөлөөт өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хязгаарлаж болзошгүй гэж шүүмжлэгчид анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters