Хятадын Шэнжэнд төвтэй OnePlus компани өчигдөр өөрийн “OnePlus 7 Pro” ухаалаг гар утсыг худалдаанд гаргасан юм.
$699-ийн үнэтэй уг бүтээгдэхүүн нь тус компанийн хувьд хамгийн үнэтэй гар утас ажээ. Үүнээс гадна нүүрийг бүхэлд нь дэлгэцээр дүүргэхийн тулд урд камерыг нь гар утасны ирмэгт суулгаж өгснөөрөө онцлог хийцтэй юм.
Зураг авах үед энэхүү камер нь ирмэг хэсгээс сугарч ил гарах бөгөөд ашиглаагүй үед хураагдаж, далд ордог механизмтай. Эх биенээсээ ил гарсан камер элдэв зүйлд өртөж гэмтэх магадлалтай. Бас олон удаа ил гарч, далд орох үйлдлийг тэсвэрлэх чадварт нь хүмүүс эргэлзэж байгаа.
Тэгвэл OnePlus компани энэхүү эргэлзээг арилгах зорилгоор нэгэн туршилтыг хийснээ видео хэлбэрээр тараажээ. Уг видеонд ил гарсан камернаас 22 кг жинтэй бетон хавтанг өргөж үзүүлсэн байна.
OnePlus камерны механизмаа 300,000 удаагийн үйлдлийг тэсвэрлэх чадвартай буюу дунджаар таван жил эвдрэлгүй ашиглагдана гэж мэдээлжээ. Үүнээс гадна утсыг унаж байгааг мэдрээд камер өөрийгөө хураах чадвартай гэнэ. Гэхдээ ийм баталгаа хангалттай биш гэдгийг саяхны үйл явдал харуулаад байгаа. Жишээ нь Самсунг компани нугардаг дэлгэцтэй Galaxy Fold гар утсаа 200,000 удаагийн нугалах үйлдлийг тэснэ гэж сурталчилсан ч эхний загваруудад нь эвдрэл гарч, нээлт нь хойшлоод байгаа билээ.
Эх сурвалж: Engadget, Icon.mn