Apple-ийн эзэмшдэг Beats чихэвчний брэнд Ким Кардашянтай хамтран Beats Fit Pro чихэвчиндээ гурван шинэ өнгө нэмжээ.
Сар, Дэлхий, Элсэн манхан нэртэй эдгээр өнгөнүүдийг хүний арьсны өнгөнөөс санаа аван гаргасан бөгөөд цахилгаан төхөөрөмж гэхээсээ илүүтэй гоо сайны бүтээгдэхүүн шиг байлгахыг зорьсон байна. Энэ талаар Ким Кардашян “Технологийн бүтээгдэхүүн ч гэсэн хувцастай адилаар загварын илэрхийлэл гэдгийг харуулахыг хичээсэн” гэжээ.
Beats Fit Pro чихэвч өнгөрсөн онд 199 ам.долларын үнэтэйгээр дөрвөн өнгөний сонголттой худалдаанд гарж байсан бөгөөд хүчин чадал, чанарын хувьд AirPods-той ижил түвшинд үнэлэгддэг. Түүнээс гадна iOS, Android үйлдлийн системийн алинтай нь ч сайн хоршин ажилладгаараа давуу талтай.
https://www.youtube.com/watch?v=yS6X0q4Nsws&t=72s
Эх сурвалж: Gogo.mn