“Apple”-ийн “Pro” төхөөрөмжүүд энэ сарын 7-ны арга хэмжээний үеэр анхаарлын төвд байна
Лхагва гарагт “Apple” компанийн энэ жилийн хамгийн том танилцуулах арга хэмжээ болох гэж байна.
"Far Out" хэмээх арга хэмжээний үеэр “iPhone 14” шинэ загварын гар утас, “AirPods” чихэвчнүүд болон ухаалаг цагаа танилцуулах төлөвтэй байгаа юм. Шинэ загварын “iPhone”-ийн хувьд “iPhone 14 Pro” болон энгийн хоёр, хоёр загвар гарах аж. Хэдий тийм боловч энэ удаад өмнөх загвар “iPhone 13” шиг “Mini” хувилбар гарахгүй юм байна.
Энгийн “iPhone 14” нь 6.1 инч, “iPhone Plus” загвар нь 6.7 инчийн хэмжээ бүхий дэлгэцтэй байх ажээ. Арга хэмжээний гол сэдэв нь “iPhone 14”-ийн “Pro” загваруудад гарч буй томоохон шинэчлэлтүүд байх юм. Тухайлбал: “Pro” загвар нь өндөр хурдтай “A16” чип, үргэлж асаалттай байдаг дэлгэц, 48 мегапикселийн үндсэн камераар тоноглогджээ.
Харин дизайны хувьд нүүрний камер болон “Face ID” мэдрэгчтэй хэсгийн хэмжээ жижгэрсэн аж. Ерөнхийд нь аваад үзвэл гайхшируулам огцом шинэчлэл гэхээсээ илүү дундаж өөрчлөлтүүд хүлээгдэж байна.
Эх сурвалж: gogo.mn