Твиттер нь засварлах товчлуурыг ашиглаж эхлүүлэхээр туршилт хийж эхэлсэн байна. Засварлах товчлуур нь мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэгдсэн бөгөөд жиргээ бүрт засварласан түүх, жиргээг засварласан тухай тэмдэглэлийг хадгалах зориулалттай юм.
Твиттерт засварлах товчлуур байх ёстой эсэх нь маргаантай хэвээр байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Твиттер бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хурдаа эрс нэмэгдүүлсэн бөгөөд Компани юу бодож, туршиж байгаа талаараа илүү нээлттэй байх амлалт өгч энийгээ ч биелүүлж байгаа юм. Энэ хугацаанд Твиттер компани хэрэглэгчиддээ Твиттер подкаст, бизнес эрхлэгчиддээ зориулан Твиттер шоп, Твиттерийн идэвхитэй жиргээчиддээ хандсан (фэйсбүүкийн топ фэн үйлчилгээ шиг) Твиттерт супер дагагч хэрхэн болох вэ гэх мэт олон үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулан үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа билээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь твиттерт хандах хэрэглэгчдийн хандлагын өөртөө татах, илүү сонирхолтойгоор үр бүтээлтэйгээр твиттер платформыг ашиглах боломжийг олгоход чиглэж байгаа юм.Мөн хэрэглэгчид жиргээгээ нийтэлснээс хойш 30 минутын дотор засварлах боломжтой бөгөөд үүнийгээ цөөн удаа давтан хийх боломжтой юм байна. Энэ туршилтын явцад хэрэглэгч 30 минутанд жиргээг хэрхэн засах боломжтой эсэхийг шалгахын тулд минутын хугацааг тохируулах туршилт хийж байна. Мөн энэхүү туршилтыг эхний ээлжинд Твиттер блю буюу төлбөртэй захиалагчид туршилтанд хамрагдаж бага багаар туршилтыг эхлүүлээд байна.
Твиттер засварлах товчийг нэвтрүүлэх нь зарим талдаа уг функцийг урвуулан ашиглаж, вирустэй жиргээ үүсгэх, мөн твиттер хүчирхийллийг хянах, багасгахад хангалттай арга хэмжээ авч чадах уу гэх мэт асуултууд тавигдах юм. Эсвэл эсрэгээрээ жиргээний үсгийн алдааг засах, буруу тайлбарлаж буй зүйлийг шинэчлэхийг хүсдэг хэрэглэгчдийн дийлэнх нь үүнийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байхаар туршилт үргэлжилсээр байна.Твиттер засварлах товчлуур дээр хөгжүүлэгчдийг татан оролцуулахыг хичээж байгаа юм. "Засварлаж сайжруулсан жиргээг уншихад таньд ямар амар байхыг бид төсөөлж байна " гэж Twitter Dev буюу /твиттер хөгжүүлэгчдийн албан ёсны хуудас/ хаягаа пүрэв гарагт жиргэжээ. Гэхдээ Твиттер энэ засварлах товч үйлчилгээг одоогоор зөвхөн туршилтын шатандаа явагдаж байгаа гэж хэлсээр байгаа бөгөөд Twitter-ийн тест бүрийг хөөцөлдөх нь аливаа хөгжүүлэгчийн цагийг үр бүтээлгүй зарцаах явдал юм.
Эх сурвал: https://www.theverge.com/
19001950 лавлахын орчуулагч Б. Цолмончимэг