Starlink, Apple компаниуд iPhone-ийг хиймэл дагуулд холбох талаар ярилцаж байгааг Илон Маск мэдээлэв
SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тус компанийн хиймэл дагуулын интернэтийн салбар Starlink хамтын ажиллагааны талаар Apple компанитай хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлжээ.
“Бид Apple-тай Starlink холболтын талаар тун ирээдүйтэй яриа хэлэлцээ хийлээ. iPhone-ий баг үнэхээр ухаалаг юм” гэж тэр Твиттер хуудсандаа бичсэн байна.
Apple компани энэ долоо хоногт iPhone 14 ухаалаг гар утасны загвараа зах зээлд танилцуулсан билээ. Ингэхдээ сүлжээгүй газраас хиймэл дагуулын холболт ашиглан яаралтай тусламж дуудах боломжийг бүтээгдэхүүндээ анх удаа нэвтрүүлснийг зарласан юм.
“Хэрвээ гар утасны техник болон программ хангамжийг хиймэл дагуулын дохиотой нийцэж ажилладаг болговол Starlink нь үүрэн холбооны станцын үүргийг бүрэн гүйцэтгэж чадах юм” гэж Маск цааш нь бичжээ.
Хэрвээ Apple хүсвэл iPhone-ий системд өөрчлөлт оруулаад Starlink-ийн хиймэл дагуулуудтай холбож чадах мэт эндээс харагдаж байна.
Өнгөрсөн сард АНУ-ын үүрэн холбооны T-Mobile компани сүлжээ нь хүрдэггүй газарт үйлчлүүлэгчдэдээ Starlink-ийн хиймэл дагуулын холболт санал болгохоор ажиллаж эхэлснээ зарласан юм.
Starlink-ийн интернэт холболтыг аялал жуулчлалын компаниуд ч бас үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Hawaiian Airlines компани нисэх онгоцнууддаа Starlink-ийн тусламжтай Wi-Fi үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан юм.
Өнгөрсөн сард Royal Caribbean Cruises компани далайн аяллын хөлгүүдээ Starlink-ийн интернэтэд холбох гэрээг байгуулжээ.
Эх сурвалж: Business Insider