Зургаан сар гаруй хугацаанд дуулиан болж байсан Твиттер компанийн наймаа эцэслэж, тэрбумтан Илон Маскийн өмч болсныг хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Илон Маск дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах саналыг анх тавьж байсан юм.
Явцын дунд тэр тавьсан саналаа цуцлах гэсний улмаас Твиттер компани шүүхэд хандаж байв. Энэ сарын эхээр шүүх түүнд аравдугаар сарын 28-ны дотор наймаагаа дуусгах, эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг тулгасан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Твиттер компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүү эрхэлсэн дэд захирал Нэд Сегал нар өнөөдөр албан тушаалаасаа огцорч байгаа ажээ.
Мөн Баасан гарагаас эхлэн Твиттер компанийн хувьцааны арилжааг зогсоож байгаагаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж зарласан байна.
Ингэснээр Твиттер компани нээлттэй компани байхаа больж, хувийн компани болж байгаа юм.
Илон Маск тус платформыг хуурамч хэрэглэгчдээс (бот) цэвэрлэж, үг хэлэх эрх чөлөөний индэр болгохоо амлаж байгаа.
Мөн компанийн ажилтнуудын 75 хувийг цомхотгох тухай яриа тарсан юм. Гэхдээ сүүлд Маск үүнийг няцаасан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC