Илон Маск "Твиттер хаягаа хөх тэмдэглэгээгээр баталгаажуулсан хэрэглэгчдэд уг тэмдэглэгээг сар бүр 8 доллараар ашиглуулах болно” гэж мэдэгджээ. Энэ нь Твиттер платформыг худалдан авсны дараа хийж буй өөрчлөлтүүдийн нэг хэсэг юм. Ингэснээр спам болон скамыг багасгахад чухал нөлөөтэй гэж үзсэн.
Ихэвчлэн олны танил хүмүүсийн нэрний хажууд байх цэнхэр тэмдэглэгээ нь үнэ төлбөргүй байдаг. Энэ нь найдвартай эх сурвалжийг тогтооход хүндрэл учруулах боломжтой гэж шүүмжлэгчид үзсэн.
Илон Маск “Төлбөр төлсөн хэрэглэгчид хариу илгээх, хайлт хийхдээ давуу эрхтэй байх ба хоёр дахин бага зар сурталчилгаа явуулах болно. Цаашлаад Твиттерийн сурталчилгаанаас хамааралтай байдлыг багасгана” гэж нэмж хэлэв.
Тэрбумтан Илон Маск өөрийн Твиттер хуудсандаа хаяг баталгаажуулах хуучин аргыг "ноёд ба тариачдын систем" гэж шүүмжлэн жиргэсэн байна.
2009 онд хуурамч хаягаас урьдчилан сэргийлэх талаар хангалттай ажиллаагүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Твиттер уг системийг нэвтрүүлсэн. Твиттерийн хэрэглэгчдийн хаягийг баталгаажуулах хуучин арга нь энгийн богино хэмжээний онлайн өргөдлийн маягт байдаг.
Илон Маскийн Тесла компанийн өрсөлдөгч Женерал Моторс өнгөрсөн долоо хоногт Твиттер дээрх сурталчилгаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ, даваа гарагт дэлхийн хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг IPG платформ "итгэлцэл, аюулгүй байдлыг" хангах Твиттерийн төлөвлөгөөг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэн Твиттерийн сурталчилгааг долоо хоногоор зогсоохыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөжээ.
Эх сурвалж: ВВС