Өмнөд Солонгосын LG Display компани 12 инчийн хэмжээтэй, цэгийн өндөр нягтралтай, дэлхийн анхны сунадаг дэлгэцийн загварыг өчигдөр танилцуулсан байна.
Энэхүү дэлгэц нь дүрсээ гажуудуулалгүй, эвдэрч гэмтэлгүйгээр 20 хувь сунах боломжтой ажээ.
“Түүний дээд зэргийн уян хатан, бат бөх чанар, найдвартай байдал нь төрөл бүрийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм” гэж LG Display компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Контакт линзэд ашиглагддаг маш уян тусгай цахиурын хальсаар дэлгэцийг бүтээжээ. Мөн 40 микрометрээс бага хэмжээтэй LED гэрлээр дэлгэцийн цэгүүдийг бүтээсэн тул гаднын механик нөлөөг тэсвэрлэх чадвартай болсныг тайлбарласан байна.
Үүнээс гадна дэлгэцийн тусгай бүтэц нь 10,000 гаруй удаагийн нугарал, сунгалтыг даах чадвартай болгожээ.
Өмнөд Солонгосын Худалдаа, Аж Үйлдвэр, Эрчим хүчний яам энэ төслийг тэргүүлж ажиллах байгууллагаар LG Display компанийг 2020 онд шалгаруулснаас хойш судалгаа, үйлдвэрлэлийн 20 орчим байгууллагатай хамтран ажилласнаар сунадаг дэлгэц бий болсон байна.
Шинэ технологийн дэлгэцийг хувцас загвар, зөөврийн төхөөрөмж, компьютер тоглоом зэрэг олон салбарт ашиглах боломжтой гэж үзэж байна.
“Солонгосын дэлгэцийн технологийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг манлайлах энэхүү төслийг бид амжилттай дуусгах болно” гэж LG Display компанийн дэд ерөнхийлөгч Юн Сү Ён мэдэгджээ.
Эх сурвалж: Korea Times