Өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авсан Илон Маск тус компанийн мэргэжилтнүүдтэй санал зөрөлдөх явдал нэмэгдсэн нь олон нийтэд ил болж эхэлжээ.
Даваа гарагт тэр Твиттерийн программ хөгжүүлэгчдийн нэг Эрик Фроноеферыг халж байгаагаа өөрийн твиттер хуудсанд мэдээлсэн юм.
Твиттерийн платформ дэлхийн зарим улс оронд “супер удаан” ажилладаг хэмээн Маск шүүмжилсэнтэй Эрик санаа нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө илэрхийлээд халагдсан нь энэ юм байна.
Тэрбээр халагдсанаа найзынхаа дамжуулсан Илон Маскийн жиргээнээс л мэджээ.
Гэхдээ Твиттер компаниас хэн ч түүнтэй албан ёсоор холбогдож, ажлаас халагдсан тухай мэдэгдээгүй гэнэ.
Эрик тухайн өдрийн орой хэвлэлд ярихдаа Масктай ажиллахыг “бүхэлдээ новшийн шоу” гэж тодорхойлоод тус компани дотор одоо эх захгүй “үймээн самуун” болж байгааг гэрчилжээ.
Маргааш нь энэ асуудлыг хөндсөн Твиттерийн бас нэг мэргэжилтэн халагдсанаа мэдсэн байна.
Үүнээс гадна Твиттерийн хэд хэдэн ажилтан “компанийн дотоод дүрмийг зөрчсөн ааш авир гаргасан” гэх үндэслэлээр халагдсан тухай мэдэгдэл хүлээж авчээ.
Тэд өөрсдийгөө Твиттерийн дотоод Slack сүлжээнд илэрхийлсэн байр суурийнхаа төлөө шийтгүүлсэн байх гэж таамаглаж байна.
Олон ажилтан нь халагдсан тухай мэдээ өчигдөр өглөө цацагдсаны дараа Илон Маск “Эдгээр суут ухаантнуудыг халсандаа би уучлал гуйж байна. Тэдний асар их авьяас чадвар өөр хаа нэг газарт хэрэг болох нь дамжиггүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Асар өндөр үнээр худалдаж авсан Твиттер компаниа шинэчлэх гэсэн Маскийн оролдлого нэлээд бэрхшээлтэй тулгараад байгаа. Тэрбээр компанийн удирдлагыг авмагцаа ажиллах хүчнийх нь 50 орчим хувийг цомхотгож, бизнес загварыг нь өөрчлөх гэж оролдож эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Твиттерийн гол захирлууд бөөндөө халагдах өргөдлөө өгцгөөсөн юм.
Тухайн хэрэглэгчийг бодитой болохыг баталдаг “хөх” тэмдгийг сарын $8-ын хураамжтай болгох гэсэн түүний төлөвлөгөө олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, хэрэгжихдээ алдаа гаргасны улмаас буцаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан болж байв.
Эх сурвалж: CNN