Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттер өнөөдрөөс эхлэн сарын $8-ын хураамжтай баталгаажуулалтын “хөх тэмдэг”-тэй үйлчилгээгээ нээж байна.
Тус компанийг худалдаж аваад удаагүй байгаа тэрбумтан Илон Маск өнгөрсөн сард ийм үйлчилгээ нэвтрүүлэхийг оролдсон ч бусдын нэрийг барьсан хуурамч хаягууд олноор идэвхэжсэн тул зогсоохоос аргагүй болж байв.
“Бид TwitterBlue үйлчилгээг Даваа гарагт вэб орчинд $8, iOS орчинд $11-ын сарын хураамжтайгаар дахин нэвтрүүлж байна” гэж Твиттер компани өчигдөр мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл Твиттерийн iPhone гар утсанд зориулсан аппликэйшнийг ашиглах нь вэб хуудсаар ашигласнаас илүү өндөр хураамжтай байх юм байна.
Сарын хураамжид одоогоор баталгаажуулалтын “хөх тэмдэг” зөвхөн дагалдаж байгаа ч цаашдаа төлбөргүй ашигладаг хэрэглэгчидтэй харьцуулахад илүү олон давуу талтай байхыг Твиттер компани амлажээ.
Тухайлбал нийтэлсэн жиргээгээ 30 минутын дотор засварлах гэх мэт шинэ боломжийг хураамжтай хэрэглэгчдэд удахгүй олгох гэнэ.
Эхний ээлжид АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн iOS хэрэглэгчид “Twitter Blue” үйлчилгээг авах боломжтой байх ба цаашдаа дэлхийн бусад улс орнуудыг хамруулах ажээ.
iPhone хэрэглэгчид яагаад илүү өндөр хураамж төлөх болсныг Твиттер компани тайлбарлаагүй байна. Гэхдээ Илон Маск өмнө нь App Store аппликэйшнүүдийн орлогын 30 хувийг суутгадаг Apple компанийн бодлогыг ил тод шүүмжилж байсан нь үүнтэй холбоотой байж магадгүй юм.
Өнөөдрийг хүртэл Твиттер компанийн бизнес загвар хэрэглэгчдээсээ төлбөр хураамж авдаггүй, зөвхөн зар сурталчилгааны орлогод тулгуурлаж байгаа. Тухайлбал өнгөрсөн онд тус компани $5.1 тэрбумын орлого олсны 90 хувь нь зар сурталчилгаанаас орж байжээ.
Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авсан Илон Маск үүнийг өөрчилж, ганц орлогын эх үүсвэрээс хэт хамааралтай байдлыг засах төлөвлөгөөгөө зарлаж байв.
Эх сурвалж: The Guardian