Ням гарагаас эхлэн Твиттер сүлжээний хэрэглэгчид бусад өрсөлдөгч сошиал платформын холбоосыг нийтлэх, түгээх боломжгүй болжээ.
Уг хоригт Фэйсбүүк, Инстаграм, Мастодон, Пост зэрэг сошиал платформуудаас гадна linktr.ee, ink.bio зэрэг холбоосын агрегаторууд багтсан байна.
Твиттерийн хэрэглэгчид өөр платформууд руу шилжиж, дагагчдаа мөн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн нь ингэх шалтгаан болсон бололтой.
“Твиттер цаашдаа бусад сошиал платформуудыг өөр дээрээ үнэгүй сурталчлахгүй боллоо. Жиргээний болон хаягийн аль аль түвшинд гуравдагч сошиал платформын үнэгүй сурталчилгааг байрлуулахгүй болж байна” гэж тус компанийн мэдэгдэлд тайлбарлажээ.
Тухайлбал “Follow me @username on Instagram” (Намайг Инстаграмд энэ хаягаар дагаарай) гэх мэт холбоостой нийтлэлийг зөвшөөрөхгүй болсон байна.
Хоригийг анх удаа зөрчсөн тохиолдолд сануулах, устгах, хаягийг нь түр хаах зэрэг арга хэмжээ авах гэнэ.
Харин олон давтагдвал бүр мөсөн хаахыг сануулжээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маск тус платформыг аравдугаар сард $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш маргаан дагуулсан хэд хэдэн өөрчлөлт нэвтрүүлсний нэг нь энэхүү холбоосын хориг болж байна.
Өнгөрсөн долоо хоногт тэр өөрийг нь шүүмжилсэн алдартай сэтгүүлчдийн Твиттер хаягийг хааж байв.
Тэдгээрийн заримыг сүүлд буцаан сэргээсэн байна.
Эх сурвалж: AFP