Илон Маскийн шинэчлэлтийг эсэргүүцэн зарим томоохон компани зар сурталчилгааны гэрээгээ цуцалснаар “Twitter” алдагдлаа нөхөх сорилттой нүүр тулаад байна
“Twitter” платформ дээрх зар сурталчилгааны тоо болон давтамжийг цөөлнө гэж Илон Маск мэдэгдлээ. Энэ хүрээнд “Twitter”-ийн нэг ч зар сурталчилгаагүй илүү өндөр хураамжтай хувилбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ.
““Twitter” дээрх зар сурталчилгааны тоо болон давтамж хэтэрхий өндөр байна. Ирэх долоо хоногуудад энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна” гэж Илон Маск “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч шинэ хувилбарын төлбөр, ямар шинэчлэлтүүдийг нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл тэрбээр өгөөгүй юм.
Илон Маск “Twitter”-ийг өнгөрсөн оны аравдугаар сард худалдан авснаасаа хойш зар сурталчилгаанаас хамааралтай компанийн бизнесийг төрөлжүүлэхээр ажиллаж байгаа аж. Илон Маскийн шинэчлэлтийг эсэргүүцэн зарим томоохон компаниуд зар сурталчилгааны гэрээгээ цуцалснаар “Twitter” алдагдлаа нөхөх сорилттой нүүр тулаад байна. Бодлогын өөрчлөлтийн хүрээнд “Twitter” улс төрийн чанартай зар сурталчилгааг гурван жил хориглох шийдвэрээ цуцлаад байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg