“Apple” компани БНХАУ-д “iPhone 14” загварынхаа үнийг 100 гаруй ам.доллароор хямрууллаа. Шинэ загвараа танилцуулснаас хэдхэн сарын дараа ийнхүү худалдах үнээ хямруулсан нь эрэлт тааруу байгаагийн дохио гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал: “JD.com” болон “China Mobile” компаниуд “iPhone 14 Pro” загварын үнийг 11 хоногийн турш 118 ам.доллароор хямдруулжээ. Мөн Шэньжэнь дэх жижиглэн худалдаачид 700 орчим юаниар хямруулсан байна. Харин “Apple” компанийн албан ёсны веб хуудас дээр “iPhone 14” загварыг ердийн үнээр борлуулж байгаа аж.
Сар шинийн баярын амралтын үеэр хичээл сургууль амрахаас өмнө БНХАУ дахь жижиглэн худалдаачид хямдрал зарлаж эхэлжээ. Хямдрал хэр удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч “iPhone 14” загварын үнийг бууруулсан нь ухаалаг гар утасны дэлхийн томоохон зах зээлд эрэлт тааруу байгааг илтгэж байна.
Ялангуяа худалдаанд гараад удаагүй “iPhone 14 Pro” загварын үнийг 7-9 хувиар хямдруулсан нь шинжээчдийн анхаарлыг татаж байгаа юм. Ихэнх тохиолдол эрэлт буурахад хуучин загваруудыг л хямдруулах нь түгээмэл байдаг аж.