Тайваний Тайпэй хотод болж буй “Computex 2019” арга хэмжээний эхний өдөр амжилттай өндөрлөлөө. Уг арга хэмжээнд дэлхийн тэргүүлэх компьютер үйлдвэрлэгчид цуглан шинэ бүтээгдэхүүнээ зарладаг уламжлалтай. Эхний өдрөөс онцлох бүтээгдэхүүн нь Nvidia-ын дизайнер болон бусад төрлийн контент бүтээгчдэд зориулан бүтээж буй RTX Studio брэндийн зөөврийн компьютерууд байв.
Энэ брэндийн зөөврийн компьютерууд нь Nvidia-ын тусгайлан хөгжүүлсэн drive болон программуудтай байх бөгөөд тэдгээр программууд нь Adobe, Epic, Autodesk, Unity зэрэг томоохон брэндүүдтэй өрсөлдөхөөр бүтээгджээ. Мөн тус программууд зураг, дүрс бичлэг янзлах явцыг хөнгөлөх хиймэл оюун ухаантай байх юм байна.
Ирж буй долоо хоногт багтаан Acer, Asus, Dell, Gigabyte, HP, MSI, Razer гэсэн долоон үйлдвэрлэгч Nvidia-ын шинэхэн RTX Studio-оор тоноглогдсон зөөврийн компьютеруудыг танилцуулах аж. Тэдгээр компьютерүүдийн үнэ нь 1599 ам.доллароос эхлэх бөгөөд ирэх сараас эхлэн худалдаанд гарна. Туршилтын үеэр Maya, RedCine-X Pro зэрэг мэргэжлийн программыг ажиллуулахад Core i7 процессор, RTX 2080 Max-Q график карттай RTX Studio-ын зөөврийн компьютер Core i9 процессор, AMD’s Radeon Pro Vega 20 график карттай, хамгийн сүүлийн үеийн MacBook Pro-оос долоо дахин хурдан байсан аж.
Эх сурвалж: gogo.mn