"iPhone"-ийн дараагийн загвар гарах хүртэл худалдан авагчдын сонирхлыг өндөр хэвээр байлгахад чиглэсэн байнга хэрэглэдэг аргаа "Apple" компани энэ удаа давтаж, шинэ өнгөтэй бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус компани өмнөх жил зах зээлд гаргасан "iPhone" ухаалаг гар утасныхаа борлуулалтыг сэргээхийн тулд дараагийн загварыг танилцуулахаасаа хагас жилийн өмнө буюу хугацааны дунд шинэ өнгөтэй хувилбараар шинэчилдэг уламжлал бий болоод байгаа юм.
"iPhone 14" болон "14 Plus"-ийн шар өнгөтэй хувилбар нь одоогийн хөх, нил ягаан, улаан, хар, цагаан өнгөнүүд дээр нэмэгдэх аж.
Шар өнгөтэй "iPhone 14"-ийн урьдчилсан захиалга энэ сарын 10-наас эхэлж, 14-ний өдрөөс худалдаалагдаж эхлэх юм байна. Үнийн хувьд 799 ам.доллароос эхэлнэ.
Үүнээс гадна тус компани олон улсын бизнесийнхээ гол анхаарлыг Энэтхэг улс руу хандуулж эхэлж байна. Хэдийгээр өнгөрсөн улиралд тус компанийн нийт борлуулалт таван хувиар буурсан ч БНЭУ-д орлогын дээд түвшин тогтоосон аж. Одоогоор "Apple" компани тус улсад цахим дэлгүүрээр үйлчилж эхэлсэн бөгөөд энэ оны эцсээр албан ёсны дэлгүүрээ нээхээр төлөвлөжээ.